О.Баасанхүү:Д.Сугарыг шалгуулах гэхээр цэцийн гишүүний ДАРХАН ЭРХ нь ТЭЭГ болж байна  

2018-03-09 13:12


    УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.Тэрбээр Цэцийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газраас гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд /баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцагчаар татах, шүүхийн журмаар Зөрчлийн тухай хуулиар заасан хариуцлага ногдуулах, орон байр албан тасалгаанд нь үзлэг нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлсийг хураан авахыг хориглоно гэсэн Цэцийн хуулийн заалтыг хүчингүй болгохоор хандах гэж буйгаа мэдэгдлээ.

 

    Энэ талаар тэрбээр “УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд би энэ заалтыг хүчингүй болгохоор Хууль зүйн байнгын хороонд хандана.Би даваа гаригт Эрдэнэтийн иргэдтэй уулзаж Эрдэнэт үйлдвэрийн 51 болон 49 хувийн асуудлаар мэдээлэл өгнө.Ш.Батхүү тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн дарга Ч.Ганзориг, ТӨХ-ны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэмээн 2013 онд мэдэгдсэн.Гэтэл Д.Сугар нь ганц ТӨХ-ны дарга бус маш олон төрийн компаниудын ТУЗ-ын даргаар ажиллаж байсан юм байналээ.Тэгэхээр энэ хүн төрийн компаниудын ТУЗ-ын даргын хувьд энэ мэт асуудлыг мэдэж байсан гэсэн үг.Тэгээд одоо Д.Сугарыг Эрдэнэтийн асуудалтай холбогдуулан шалгах гэсэн боловч Цэцийн гишүүнийг шалгаж болохгүй гэх дээрх хуулийн заалт тээг, дэгээ  болж байна.Тийм учраас дээрх заалтыг хүчингүй болгохоор ажиллана.Д.Сугарыг шалгах ёстой.Цаашлаад тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас нь эхлээд шалгах ёстой.Монголын Эрдэнэт үйлдвэр Хятадын мэдэлд очихоор байна.Буруутай хүмүүсээр нь өрийг нь төлүүлэх ёстой, маш баян хүмүүс шүүдээ” гэсэн юм.
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

щ /202.55.176.12/

2018-03-09 14:06

сугарын шоронгоос бултах арга бол үндсэн хуулийн цэцэд орогнох нь найдвартай баригдахгүй брестийн цайз гэсэн л үг

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.