ВВС: Орон орны бүсгүйчүүд Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөрөө дуу хоолойгоо хүргэлээ 

2018-03-09 13:39


  Жил бүрийн гуравдугаар сарын наймны өдөр дэлхийн олон оронд  эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид хүйсийн тэгш эрхийн төлөө төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ жил эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал, цуглааны цар хүрээ өргөн болсон гэж Би Би Си мэдээллээ



  ОХУ-ын Санкт-Петербург хотын Овсянниковын цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй эмэгтэй цуглажээ. Жагсаалын оролцогчид хүйсийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн цалинг нэмэх болон албан тушаалын шатаах ахих боломжийг өргөжүүлэхийг шаардсан байна. 

 


  Буриадын нийслэл  Улаан-Үд хотноо идэвхитнүүд хотынхоо төв талбайд өвөрмөц флэшмоб зохион байгуулжээ. Тэд “8” гэсэн хэлбэртэй асар том бялууг тойрон жагсаж, “Гуравдугаар сарын 8-ны өдрийн мэнд хүргэе !” гэсэн бичиг үүсгэсэн байна. 

 


 

 Украины нийслэл Киев хотод феминист цуглаан болж, оролцогчид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох Стамбулын конвенцийг соёрхон батлахыг эрх баригчдаас шаарджээ. 

 



  Румыны нийслэл Бухарест хотод “Цэцэг өгсөнд баярлалаа, гэхдээ би хүндэтгэл шаардаж байна” нэртэй жагсаал болж өнгөрчээ. Жагсаалд оролцсон эмэгтэйчүүд гартаа улаан өнгийн хадаасан цэцэг барьж, Дотоод хэргийн яамны үүдэнд жагссан байна. 

 


  Гүржийн Тбилиси хотод ЛГБТ идэвхитнүүд трансжендер Миранда Пагаваг дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Миранда Пагава нь паспорт дээрх хүйсээ эрэгтэй байсныг эмэгтэй болгон өөрчилөхөөр болсон ч зохих байгууллагууд түүний энэ хүсэлтийг дэмжихгүй байгаа юм. 

 



  Иракийн Мосул хотод зохион байгуулагдсан залуусын арга хэмжээнд эмэгтэйчүүдийн зэрэгцээ эрчүүд ч оролцсон байна. Энэ хот найман сарын өмнө “Исламын улс” алан хядах бүлэглэлийн хяналтаас чөлөөлөгдсөн юм. 

 


  Саудын Арабын эмэгтэйчүүд энэ өдөр өвөрмөц арга хэмжээ зохион байгуулжээ. Тодруулбал Жедда хотын хүний эрхийн төлөө тэмцэгчид эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд эмэгтэйчүүдийн марафон зохион байгуулсан байна. 

 


  Энэтхэгийн Мумбай хотод хүйсийн тэгш эрх, эмэгтэйчүүдийг дарамт, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалахын төлөө тэмцдэг Akhil Bharatiya Terapanth Mahila Mandal нийгэмлэг жагсаал зохион байгуулжээ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.