Ө.Бат-Орших, Э.Даш нар ДОПИНГ хэрэглэсэн нь БАТЛАГДЛАА

2018-03-09 13:50


    Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард авсан.




 

     "Допинггүй монгол бөх" төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таван бөхөөс сэргээш илэрсэн нь тодорхой болсон. Харин хориотой бэлдмэл хэрэглэсэн бөхчүүд  “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлт илэрхийлвэл хоёр дахь шинжилгээний хариу гартал бөхчүүдийн нэрийг зарлах боломжгүй гэдгийг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж мэдэгдээд байсан юм.

 

 

    Тэгвэл “А” сорьцын шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоогдсон 5 бөхийн дөрөв нь буюу 
Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Б.Номиндалай, аймгийн арслан С.Майнбаяр нар “Б” сорьцын шинжилгээ өгөх шаардлагүй гэж үзжээ. Эндээс дүгнэбэл дээрх бөхчүүд хориотой бэлдмэл хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн гэж ойлгож болохоор байна.

 

  

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.