Лавров: Скрипалийг хордуулсанд ОХУ-ыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй  

2018-03-09 16:52


  ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Оросын тагнуулч асан Сергей Скрипаль хордсон хэрэгт Оросыг буруутгаж байгаа нь ор үндэслэлгүй хэмээн мэдэгдлээ. 


  Түүний өгүүлснээр энэ хэрэгт ОХУ оролцоотойг батлах  нэг ч баримт, нотолгоо  гаргаж ирээгүй гэнэ. Харин Оросын тал хэргийг хамтран шалгахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа хэмээн Лавров мэдэгджээ. 


  Эргэн сануулахад, гуравдугаар сарын тавны өдөр Сергей Скрипаль болон түүний охин Юлия худалдааны төвийн орчимд явж байхдаа мэдрэл саажуулах бодисонд хордсон юм. Тэднийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд биеийн байдал хүнд байгаа юм байна. 


  Скрипаль эх орноосоо урвасан хэрэгт буруутгагдаж байгаад Дмитрий Медведев Ерөнхийлөгч байх үедээ өршөөж, 2010 онд АНУ болон ОХУ-ын хооронд тагнуул солилцох үеэр Их Британиас орогнол авчээ. 

 

 

Оросын тагнуулч асан Сергей Скрипаль хордон, СЭХЭЭН АМЬДРУУЛАХ тасагт хэвтэж байна 

 

Тагнуулч Скрипалийг хордуулсан мэдрэл саажуулах бодис гэж юу вэ?

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочинzochin /150.129.141.217/

2018-03-12 23:50

ali deer garsan huniig orosuud alah baisan bol 8 jiliin umnu l hiine biz dee amerikuud uursduu alchihaad orosiig buruutgah ni ineedtei hereg . Putinii songuuliin umnu albaar hiij bna daa . ineedtei yum [хориотой үг] humuusiighuurch baigaa bish dee. odoo bolimoor yum

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.