Сэрэмжлүүлэг: Налайхын замд ноцтой осол гарч, иргэдийн амь нас хохиров

2018-03-09 17:40

        Налайх-Хонхорын замд  өнөөдөр /2018.03.09/ зам тээврийн ноцтой осол гарчээ.

 

        Тодруулбал,  өглөөний 08:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдсөн байна. Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим насны жолооч, зорчигч нарын нийт гурван хүний амь нас хохирчээ.


        Иймээс ЗЦА-наас замын хөдөлгөөнд оролцохдоо хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэлгүй зөв сонгон зорчих, мөн гүйцэж түрүүлэх үйлдлийг:

- зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол
-  зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр
- явган хүний гарц дээр
- төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;
- гүйцэж түрүүлж байгаа буюу тойрон гарч байгаа, мөн зүүн гар тийш эргэх дохио өгсөн тээврийн хэрэгслийг
- эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт
- хөдөлгөөнд саад бэрхшээлтэй замд цувааг
- тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа нөхцөлд хийхгүй байхыг анхааруулав.

 

        Энд нэмэхэд, rилд зам тээврийн осол, хэрэгт дэлхийн нэг сая 300 мянган хүн өртөж, нэг өдөрт 3500 хүн, 25 секунд тутамд нэг хүн нас бардаг аж. Нас барагсдын тоог онгоцны сүйрэлтэй жишвэл 350 хүний суудалтай 10 онгоц нэг өдөрт сөнөдөг гэсэн үг. Харин Монгол Улсад сүүлийн 15 жилд 70 мянга 722 иргэн зам тээврийн осолд өртөж, 6155 хүн харамсалтайгаар амиа алдсан байдаг.

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.