Арга билгийн ухаанд нийцүүлсэн хос толгойтой хуур

2018-03-09 18:33

    Морин хуур нь монголчуудын уламжлалт хөгжмийн зэмсэг , үндэстний нэгэн зүйлийн бэлгэ тэмдэг билээ.  



 

    Харин хос толгойтой морин хуур гэхээр илүү содон сонсогдох биз ээ. Нэг толгойтой морин хуур хүмүүсийн нүдэнд дасал болж өнөөг хүртэлх хугацаанд тэр янзаараа төсөөлөлд нь буудаг. Тэрхүү содон бүтээлийг урласан уран бүтээлч ӨМӨЗО-ны хөгжимчин Хишигдалайн Сэцэнхуар хос толгойтой морин хуураараа Монгол улсаас болон БНХАУ-аас албан ёсны зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан байна. Тэрээр хэлэхдээ "Өнөө цагийн гол урсгал болох ганц толгойтой морин хуурыг хараад арга билгийн ухаанд нийцүүлэн хос толгойтой морин хуур хийх санаа анх төрсөн.  Холоос харахад ганц толгойтой боловч ойртоод харвал хос морин толгойтой харагдахуйц байхаар бодож бүтээсэн. Ингэхдээ морин хуурын өөрийн шинжийг алдагдуулалгүй улам баяжуулахыг зорьсон.   

 

 

 

     Занабазарын нэрэмжит дүрслэх урлагын музейд энэ сарын 8-9-ны өдрүүдэд зохиогдож байгаа "Монгол туургатан" уран бүтээлчдийн нэгдсэн чуулга уулзалтанд  уран бүтээлч Сэцэн хуар эх орноо төлөөлөн оролцсон байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.