Шинийн 25-наар түрийвчээ цэвэрлэж МӨНГИЙГ дууддаг

2018-03-10 11:50

Мөнгөтэй болохын тулд түрийвчин дотроо юу хийх ёстой вэ?


Аз жаргалтай мөнгө –  Жишээ нь та их хэмжээний ашиг олбол тэндээсээ нэг дэвсгэртийг “Аз жаргалтай мөнгө” болгон түрийвчиндээ хадгалах хэрэгтэй. Харин олсон юм уу хожсон мөнгө, зоосыг хийх хэрэггүй. Үүнийг “солиотой” мөнгө гэдэг бөгөөд орж ирсэн шигээ гарахыг бэлгэддэг байна.


Ховор, цуглуулгын зоос юм уу мөнгөн дэвсгэрт – Шууд гүйлгээнд ашигладаггүй зоос, мөнгөн дэвсгэрт баялаг дууддаг.


Мөнгөн дэвсгэрт – Сериал дугаар нь 8-ын тоогоор төгссөн эсвэл дотроо 8, 9 гэсэн цифр орсон байвал аль болох хадгалахыг хичээгээрэй.


Түрийвчиндээ шош хадгалах


Шинэ юм уу хатсан гаа эсвэл зургийг нь хадгалах  – Эсвэл батрашийн хоёр дусал тосыг юман дээр дусаагаад түрийвчиндээ хадгалж ч болно. Пачулийн тос (Patchouli oil)-ыг ч бас ингэж дусааж ашиглаж болдог.


Хонин арцнаас хийх


Царсны боргоцой – Материаллаг эрчим хүчийг татдаг


Тунхууны үндсийн хэсэг – Тунхууны үндэс нь Оросоос гаралтай арга бөгөөд олон хүн мөнгөний сахиус болгон ашигладаг. Мөнгөөр гачигдаж явсан хүн нэгэн цэцэрлэгт ирээд тунхууны үндэс олж ургуулсан нь түүнийг баяжуулснаас бүх зүйл эхэлжээ.


Дөрвөн навчит хошоонгор


Он солигдох мөчид идсэн загасны хайрс


Улаан туузаар холбосон гурван хятад зоос


Руни бичиг, баялгийн дүрс болон эд хөрөнгө дуудсан бусад график бэлгэдлүүд –Ялангуяа Феху бичиг маш сайн сонголт болно. Энэ нь санхүүгийн энерги татдаг байна.


Сугар, Бархасбадь гарагийн бэлгэдлүүд – Одон оронд эдгээр нь баян тансаг гаригт тооцогддог.


Жижиг толь – Энэ нь мөнгийг олон болгохыг бэлгэдсэн бөгөөд санхүүгээр гачигдсан үедээ түрийвчиндээ түр зуур хийгээд авахаа битгий мартаарай.

 

 

Мөнгөтэй болохын тулд түрийвчин дотроо юу хийж болохгүй вэ?

 

      Харин эсрэгээрээ түрийвчинд хийхээс татгалзах зүйл:  Дээр дурдсан зүйлээс өөр зүйлс хадгалахгүй байх. Ялангуяа нэрийн хуудас, тасалбар. Түрийвчний тасалгаануудыг дүүргэхийн тулд энд тэндээс өгсөн тасалбар болон төлбөр төлсөн жижиг цаасыг хадгалах нь маш буруу.


       Хүчингүй болон хугацаа нь дууссан банкны карт


       Жор бичсэн цаас, ялангуяа хугацаа нь дууссан эмийн бичиг бол бүр ноцтой. Хамаг мөнгө чинь эмэнд явдаг атлаа эдгэхгүй л байна уу.

 

 

Түрийвчиндээ зураг хадгалж болох уу?


      Энэ бол хоёрдмол хариулттай асуулт бөгөөд зурган дээр хэнийг, юуг дүрсэлснээс бүх зүйл шалтгаалдаг. Хэрвээ түрийвчиндээ баян, амжилттай яваа хүний зураг хадгалбал материаллаг байдал дээшилдэг. Гэхдээ ойр дотныхоо хүний зургийг хийх нь сайхан санаа биш. Учир нь зураг түүний мөнгөн гүйлгээг тасалдаг. Үүнээс гадна хайртай хүмүүсийнхээ зургийг түрийвчиндээ хадгалж болохгүй. Тэгвэл зурган дээрх хайртай хүн чинь мөнгөнд шунах, үрэлгэн болж сэтгэл зүрх нь мөнгөний төлөө болдог гэж үздэг. Ерөнхийдөө санхүүгийн дэмжлэг хүссэн хүнийхээ зургийг хадгалж болно. Гэхдээ хамаатан садныхаа зургийг хийж болохгүй. Ингэвэл танаас мөнгө гарч, санхүүгийн хүнд байдалд орж өрөнд орох болно.

 

 


Мөнгө татахын тулд түрийвчтэйгээ хэзээ, хэрхэн харьцах вэ?


      Шинийн 25-ны үеэр /Энэ жилийн тухайд шинийн 25 гуравдугаар сарын 12-нд тохиож байгаа юм/ түрийвчээ цэвэрлэж, дотор нь байгаа хэрэггүй зүйлсээ жагсаалтаас гаргах хэрэгтэй. Энэхүү бүтэн сарны үеэр түрийвчээ цэвэрлэх нь сайн бөгөөд цэвэрлэсний дараа мөнгө татах зан үйлийг хийдэг байна.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.