Өөрийгөө сонсож, тэмдэглэл хөтөлдөг хүмүүс БУСДААС ИЛҮҮ өөртөө итгэлтэй байдаг

2018-03-11 11:54

Хэрхэн өөртөө илүү итгэлтэй болох вэ?

 

1.    Инээмсэглэл бол өөртөө итгэлтэй байх хамгийн шилдэг арга. Инээмсэглэхэд серотонин хэмээх бодис тархинаас ялгарч, сэтгэл санаа өөдрөг баяртай, өөртөө итгэлтэй болдог. Гэхдээ хуурамчаар биш, чин сэтгэлээсээ инээмсэгдэх нь бусдад сайхан сэтгэгдэл үлдээнэ, өөрөө ч “ид шид”-ийг нь хүртэнэ. 

 

2.    Бусдад таалагдах гэж гоёсон бол хэзээ ч өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадахгүй. Өөрөөр хэлбэл биедээ таараагүй хэт бариу, эсхүл хэт сул биш яг өөрийнхөө бие галбирт тохируулж, донжийг олж цэвэрхэн хувцаслах нь өөрт итгэл нэмдэг. 

 

 

3.    Зөв хооллолт ч өөртөө итгэх итгэлийг нэмдэг. Өөрийнхөө биеийн онцлог тохируулан ургамал ногоо, жимс жимсгэнэ, уураг болон сайн тосоор баялаг, хэт хүнд бус хоол идэж заншсанаар өдөр бүхэн эрч хүчтэй байхаас гадна гадаад өнгө үзэмж ч гайхалтай сэргэнэ. 


4.    Өөрийнхөө бодолд итгэл муутай, сэтгэл санаа сайнгүй байхад хүмүүсийн өмнө үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг хэцүү. Гэхдээ өөртөө итгэлтэй болохыг хүсвэл хэрэгтэй цагт өөрт юу мэдрэгдэж байгаа, юу бодогдож буйгаа зүгээр л зоригтой хэлчихэж байх хэрэгтэй. Хэн ч тантай санал нэгдэхгүй, үл ойшоож байсан ч хамаагүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж сурснаар өөрт тань төрөх сэтгэл ханамж гайхалтай байх болно. 

 

5.    Өөрийн мэдрэмж, ирээдүйн зорилго, тохиолдсон асуудлуудаа тогтмол бичдэг хүмүүс бусдаас илүү өөртөө итгэлтэй байдаг. Учир нь тэд ирээдуйд юу хийхээ тодорхойлчихсон төдийгуй, уур бухимдал. санаа зовнилоо бүгдийг нь цаасан дээр бичиж гаргаад дүгнэлт хийсэн байдаг. 

 

 

 

 

6.    Найз нөхөд өөртөө итгэх итгэлийг нэг бол дэврээж, зарим нь унтраадаг. Тэгэхээр таныг дэмждэггүй, үл тоосон байдлаар харьцаж урам зоригийг тань мохоодог нөхдөөс зайгаа барь. Үүний оронд үргэлж урам зориг хайрлаж, дэмжиж тусалдаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. 

 

7.    Чөлөөт цагаараа хийх дуртай зүйлдээ зав гарга. Ингэснээр өөрийгөө илүү сайн таньж мэдэж, дотоод сэтгэлээ баяжуулан хөгжүүлж, таашаалыг мэдрээд зосохгүй өөрийгөө өөр өнцгөөс олж харна. Хобби байхгүй бол урьд өмнө хийх дуртай байсан ч мартаж орхисон зүйлсээ сэргээгээд үзэх хэрэгтэй. Ном унших, хоол хийх, дугуй унах гээд л. 

 

8.    Биеийн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд тархинаас баяр баясгалан, өөртөө итгэлтэй байдлыг төрүүлэгч эндорфин ялгардаг. Өдөрт 30 минут дасгал хийхэд бие галбир тань ч засарч өөртөө сэтгэл хангалуун болох нэг суурь болно. Мөн сөрөг бодлуудаас сэрэмжилж, оюун ухаанаа эрүүл байлгахад ч ач холбогдолтой.

 

9.    Бусдад чин сэтгэлээсээ тусалж, баярлуулах нь эргээд эрч хүч бэлэглэнэ. Улмаар хэн нэгнийг баярлуулж, өөрийгөө бусдад хэрэгтэй хүн гэдгийг мэдэрснээр өөртөө илүү итгэлтэй болдог. Үүнд том, жижгийн ялгаа байхгүй. Бусдад  зүгээр л тусла. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.