Барьцааны гурван эмэгтэйг ХӨНӨӨЖЭЭ

2018-03-11 12:25
Барьцаанд байсан хүмүүсийн гурваас бусдыг суллалаад байв

     Халагдсан цэргийн байранд барьцаалагдсан гурван бүсгүйн амь насыг хөнөөсөн хэрэг Америкийн Калифорнид гарлаа.


     Тэрээр Афганистанд нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэхдээ хоёр удаагийн тулаанд гавъяа байгуулжээ.




     Уг хэрэг өнгөрсөн баасан /2018.03.9/ гарагийн шөнө тус мужийн Напа дүүрэг дэх халагдсан цэргүүдийн байранд гарчээ. Тусламжийн байгууллагын ажилтан 29-48 настай гурвын бүсгүйн үхэлд сэжиглэгдэж байгаа этгээд 36 настай Алберт Вон гэгч мөн хэргийн газар амиа алдсан байдалтай олдсон юм. Тэрээр дайны үеийн сэтгэл санааны гутралд орсон хал  цэргүүдэд туслах ашгийн бус хөтөлбөрийн ажилтан тэдгээр гурван бүсгүйг бүтэн өдрийн турш байрандаа барьцаалжээ. 


     Вон буугаар зэвсэглэсэн бөгөөд тухайн өдөр барьцаалаад байсан хүмүүсийнхээ гурваас бусдыг сулласан тухай эх сурвалж дамжууллаа. Барьцаанд орсон хүмүүс бүгд есдүгээр сарын 11-ний хохирогчдыг сэтгэл санааны хямрал болон бусад хүндрэлээс гарахад нь туслах “The Pathway Home” хэмээн байгууллагын ажилчид байв.


     Хэргийн шалтгааныг тодорхойлсон таамаглал одоогоор гараагүй бөгөөд хохирогчдын ар гэрийн өгсөн мэдээллээр сэжигтэн этгээд тусламжийн хөтөлбөрөөс татгалзаад удаагүй байсан гэнэ. 


     Алберт Вон АНУ-ын армид гурван жил алба хаан 2013 онд халагдсан бөгөөд Афганистанд нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэхдээ хоёр удаагийн тулаанд байгуулсан гавъяаныхаа төлөө медалиар шагнуулж байсан нэгэн хэмээн “АВС” дамжууллаа. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.