Ромын ТАМЫН ХААЛГАНЫ нууцыг тайлжээ

2018-03-11 14:29

     Одоогоос хоёр мянган жилийн тэртээ эртний Грек Ромын Хераполис дахь нэгэн байгууламжийг газар доорх ертөнцийн хаалга гэдэгт хүмүүс итгэдэг байжээ. Тус байгууламжийн хаалгаар орсон даруйдаа амьтад үхдэг байсан тухай яриа бий. Эндээс “үхлийн амьсгал” гарч амьтай бүхнийг хөнөөх чадалтай хэмээн эмээсэн ард олон тахил өргөдөг уламжлалтай байв.

 

     Эрдэмтэд агуй хэлбэртэй уг байгууламжийн нууцыг тайлсан бөгөөд ямар нэг ид шидийн, ер бусын зүйл байхгүй гэдгийг нотолсон байна. Энэ тухай архилоги, антропологийн сэтгүүлд нийтэлжээ. 



     

     Жил бүр олон мянган жуулчны зорин очин дуртай энэ байгууламжийг газар доорх ертөнцийн бурхан гэгдэх Плутогийн нэрээр “Плутониум” хэмээн нэрийддэг. 

 


     Хүмүүсийн “үхлийн амьсгал” гэж бодож байсан зүйл тухайн газар үүссэн газрын гүн хагархай ангалаас гарч буй үхэлд хүргэх хэмжээний өндөр концентрацтай нүүрсхүчлийн давхар исэл юмсанж. 
Харди Панз тэргүүтэй хэсэг галт уул судлаачид хийн агууламж хэмждэг багаж ашиглан байгууламжийн ойролцоо хэмжилт хийжээ. Байгууламжийн хаалга орчим нүүрс хүчлийн хийн агууламж 91 хувь байсан бөгөөд энэ найрлага ямар ч амьд организмыг шууд үхэлд хүргэх хүчтэй.  
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.