ЦЭРГИЙН БАЯРЫГ угтан богино бичвэрийн уралдаан зарлалаа

2018-03-11 14:44

     Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ой, Монгол цэргийн баяр угтсан “Миний цэрэг” сэдэвт богино бичлэгийн уралдааныг Батлан хамгаалах яамнаас зэвсэгт хүчинд алба хааж буй албан хаагч, байлдагчдын ар гэрийнхний дунд зарлалаа.

 

     Уралдааны зорилго нь иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, залуучуудын эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийн орчныг бүрдүүлэх, цэргийн амьдралаас олж авсан эрдэм мэдлэг, хүмүүжил, боловсрол нь тухайн хүнд болон гэр бүлийнхэнд нь хэрхэн эергээр нөлөөлсөн, өөрчилсөн зэрэг сургамжтай, гэгээлэг, бахархалтай түүхүүдийг хуваалцахад оршино хэмээн тодорхойлсон байна.

 

     Уралдаанд цэргийн байгууллагатай холбоо хамааралтай хүмүүсийн аав ээж, хань ижил, үр хүүхдүүд оролцоно.

Уралдаанд ирүүлэх бичвэрүүдэд доорх шаардлагуудыг тавьжээ. Үүнд:

  • Үгийн тоо: 200-300
  • Эссэний сэдэв агуулга тохирсон байх
  • Найруулгын алдаагүй, зөв бичих дүрмийн алдаагүй байх
  • Зөвхөн өөрт тохиолдсон, өөрт холбоотой түүхийг хүүрнэх
  • Бичлэгтэй холбоотой зураг байж болно
  • Сонирхолтой байх
  • А4 цаасан дээр бичлэгийн стандартад нийцүүлэн бичсэн байх

Бичвэрийг хүлээн авах хугацаа:

     Богино бичвэрийн уралдааныг 2018 оны 3 дугаар сарын 6-16-ны өдрийг хүртэл хүлээн авах бөгөөд бичвэрүүдийг miniitsereg@gmail.com цахим хаяг руу илгээх юм. Бичвэрийнхээ дор ОВОГ НЭР, ГЭРИЙН ХАЯГ, УТАСНЫ ДУГААР зэргийг заавал бичсэн байх шаардлагатай.

 

     Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг мэргэжлийн хүмүүс шүүн дараах байруудад шагнал олгоно. Үүнд:

1 -р байр НЭГ бүтээл

2-р байр НЭГ бүтээл

3-р байр НЭГ бүтээл

     Богино бичвэрийн уралдаанд шалгарсан бүтээлийн эздийг Цэргийн баярын ТВ-ын тусгай дугаарт богино бичвэрийн баатартай хамт урьж, шагналыг гардуулах ажээ.  

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг мөн Фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр нийтлэх юм.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.