Алдарт СҮҮЛЧИЙН гэрэл зургууд

2018-03-11 16:01
Титаник хөлгийн хамгийн сүүлийн зураг гэгдэг энэхүү гэрэл зургийг 1912 онд авчээ.

   

      Алдарт “Күйн” хамтлагийн дуучин асан Фреди Меркури энэхүү зургаа 1991 он нас барахын өмнөх өдрөө авахуулжээ. 

 

     Аргентины тэнгисийн цэргийн Сан Хуан шумбагч 2017 оны 11-р сард хөлгийн 44 гишүүний хамтаар сураггүй алга болсон юм. Тус хөлөг онгоцны сүүлийн зургийг эрэг дээр байхад нь авч амжжээ.

 


     Австралийн судлаач Стийв Ирвин 2006 оны есдүгээр сарын дөрвөнд хатгуурт загасанд сүлбүүлэхээсээ хэдхэн цагийн өмнө.

 


     Энэхүү гэрэл зургийг Мэрлин Монрогийн сүүлийн зураг гэж тооцдог. Энэ нь 1962 онд түүний нас барахаас гурван долоо хоногийн өмнөх агшин юм.

 


     Чичений ерөнхийлөгч асан Ахмад Кариров Ялалтын парад үзэж байхдаа исламуудын бөмбөгөнд өртөн амиа алдахаас ганц минутын өмнө авсан гэрэл зураг. 2004.05.09

 


     Галзуу хурд цувралын од Пол Волкер энэхүү зургийг дарснаас хагас цагийн дараа энэ машинтайгаа осолдон амиа алдсан юм. 2013.11.30

 


     Сансрын Чэлленжер хөлгийн багийнхан 1986 онд хөлөгтэйгөө дэлбэрэн амь үрэгдэхээс өмнө авсан сүүлийн гэрэл зураг. 

 


     2пак Шакур 1996 онд энэ зургийг авахуулсныхаа дараахан нууцлаг байдлаар амь насаа алдсан юм.

 


     Холливудын алдарт инээдмийн жүжигчин асан Робин Уйлямс 2014 онд энэхүү гэрэл зургийг авахуулсныхаа дараахан өөд болсон гэдэг.

 


     Алдарт Битлз хамтлагийн гишүүн асан Жон Леноны гарын үсэг зурж буй энэ зургийг дарсны дараа гарын үсэг авсан этгээд болох Марк Дэвид Чапмэн түүнийг хөнөөсөн юм.

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.