Жилд ГАНЦ ТОХИОХ завшаан буюу Япон орны ГАЙХАМШИГ

2018-03-12 10:11

 

    Та Япон орноор аялахыг хүсдэг үү? Япон улс гэхээр сакура мод цэцэглэж байгаа дүр зураг бодогддог л биз дээ?


 
    Сакура модыг дүрслэх урлаг, уран зохиолд хэрхэн дүрсэлсэнийг үзэж, уншиж мэдэрхээс  гадна амьдралын утга учирыг үүгээр төлөөлүүлж дүрсэлдэг. Хоол хүнсэн дээр дүрслэгдэхээс эхлээд Япончуудын өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг, жилийн турш хүлээлт үүсгэдэг энэ л сакура цэцэг дэлгэрэхийг амьдралдаа үзэх маш том зав завшаан яг энэ үед тохиож байна. 



 


 

 
    Сакура буюу интоорын мод нь хойд бөмбөрцгийн дулаан орнууд болох Япон, Тайван, Солонгос, Хятад, Баруун Сибир, Иран, Пакистан, Энэтхэг, Канад болон АНУ зэрэг улсуудад тархсан байдаг. Харин сакура цэцэг нь Японы үндэсний цэцгээр нэрлэгдсэн байдгаараа маш өргөн хүрээнд тэмдэглэдэг байна.

 

 

    “Ханами” гэдэг нь олон зууны турш хадгалагдаж ирсэн сакура модны доор зугаалах ёслолыг хэлнэ. Энэхүү уламжлал нь 710–794оны Нарагийн үед бий болсон гэж үздэг бөгөөд анх чавганы модыг шүтдэг байсан бол 794–1185оны Хейагийн үеэс интоорын цэцгийг шүтэж эхэлжээ. Анх зөвхөн хааны ордонд хийдэг байсан энэхүү ёслол нь цаашдаа самурайчуудийн нийгэмлэг болон энгийн ардын дунд түгэн дэлгэрсэн байна.Хүмүүс ханамигийн үеэр интоорын модны доор цугларч, хоол, ундаа, хөгжим зэрэгтэйгээр гоо үзэсгэлэнг гайхшрах бөгөөд олон янзын үдэшлэгүүдэд оролцох боломжтой.
 

 

 

    Жил бүр Японы цаг уурын агентлаг сакурагийн хойш чиглэсэн дэлгэрэх урсгалыг тооцоолж гаргадаг бөгөөд 1 сард Окинавад эхлээд Кёото юм уу Токиод 3 сарын сүүл юм уу, 4 сарын эхээр хүрдэг байна. Цаг агаарын агентлагийн тооцоолсноор энэ жил сакура өмнө жилүүдийнхээс эрт ирэх бололтой. Токиод 3 сарын 22-нд, Фукуокад 3 сарын 23-нд бөгөөд Кёото болон Осакад 3 сарын 25-нд дэлгэрэх төлөвтэй байна. Цаг агаарын байдлаас хамаарч маш бага хугацаанд дэлгэрэх тул та амжиж зочлоорой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг доорх зургаас харна уу.
 

 

 

    Мөн сакура дэлгэрсэн хотуудаар зочлоход интоорын цэцэг болон навчаар хийсэн амтат хоолоор үйлчлэх газруудтай таарах болно. Гэвч интоорын модны навчийг их хэмжээгээр идэх хортой тул та хэмжээгээ хянаж яваарай.
 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.