БНСУ-ын иргэдийн тал хувь нь БНАСАУ-д итгэхгүй байгаа гэв 

2018-03-12 12:49


  Цөмийн зэвсэггүй болох талаарх БНАСАУ-ын мэдэгдэлд БНСУ-ын иргэдийн тал хувь нь итгэхгүй байгаа гэсэн дүн  Realmeter агентлагийн судалгаагаар гарчээ. 


  “Санал асуулгад оролцогчдын 73% хувь нь Солонгосын хойг дахь хурцадмал байдлыг бууруулахад чиглэгдсэн Пхеньяны сүүлийн үеийн алхмуудыг талархан хүлээн авсан. Гэхдээ судалгаанд оролцогчдын 45,7% нь цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахад бэлэн байгаа тухай Хойд Солонгосын мэдэгдэлд итгэхгүй байна” хэмээн агентлаг цохон тэмдэглэжээ. 


  Эргэн сануулахад, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх туслах Чон Ый Ён болон тус улсын Үндэсний тагнуулын албаны дарга Со Хун нар гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд Пхеньянд айлчилж, БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Унтай хэлэлцээр хийсэн юм. 


  Хэлэлцээрийн дүнгээр БНАСАу болон БНСУ-ын тэргүүнүүдийн уулзалтыг ирэх сарын сүүлээр зохион байгуулахаар тохиролцсон. Түүнчлэн Пхеньян Вашингтонтой харилцаагаа хэвийн болгох талаар хэлэлцээр эхлэхэд бэлэн, мөн энэ хэлэлцээрийн үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох сэдвийг хөндөх боломжтой хэмээн мэдэгдсэн байна. 
 

 

Дональд Трамп, Ким Жон Ун нар УУЛЗАНА

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.