Ухаалаг утас СЭТГЭЦЭД нөлөөлдөг 

2018-03-12 13:25

  Ухаалаг гар утас сэтгэцийн асуудал үүсгэж болзошгүй гэж эрдэмтэд мэдэгджээ. 




  Business Insider сонины мэдээлснээр байнга дуудлага, олон нийтийн сүлжээнд ирэх мэдээлэлд хариу өгснөөр стрессийн гормоныг ажиллуулж, “цохь эсвэл зугт” гэсэн хамгаалалтын хариу үйлдэл үзүүлэх шалтгаан болдог гэнэ. 


  Америкийн оюутнуудын 89 хувь нь утас нь ажиллахгүй байсан ч утасны дуудлагын чичиргээ мэдэрч байгаа мэт сэтгэгдэл төрдөг гэсэн бол америкчуудын 86% нь цахим хаяг болон олон нийтийн сүлжээгээ байнга шалгах дадалтай болсон гэнэ. 


  Утасны дуудлага болон мэдэгдлүүд тархийг байнга стресс, айдсын байдалд ачааллаж байдаг бөгөөд улмаар дээд зэргээр сэтгэн бодох явцыг хариуцдаг тархины урд хэсэг бүрэн хэмжээгээр ажиллах чадваргүй болдог хэмээн эрдэмтэн Роберт Люстиг ярьжээ. 


  Эрдэмтдийн өгүүлснээр, хүмүүсийн 97,5 хувь нь олон үйлдэл зэрэг хийх чадваргүй байдаг гэнэ. Хүн аливаа ажил, үйлдэл хийж байх үед утасны дуудлагад хариу өгөх шаардлага гарахад стрессийн гормоны түвшин нэмэгддэг байна. Өөрөөр хэлбэл олон зүйлийг зэрэг амжуулах гэж оролдсноор стресс хуримтлагдаж, сэтгэцийн өөрчлөлт, өвчин болон хувирдгийг эрдэмтэд анхааруулжээ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.