Шинэ “Мао” буюу Ши Жинпин БҮХ НАСААРАА төр барих эрхтэй боллоо 

2018-03-12 14:45

  Хятадын дарга Ши Жинпин бүх насаараа эрх барих замд нь багахан саад болж байсан хамгийн сүүлийн хүчин зүйл ариллаа. Тодруулбал Хятадын парламент ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа рязгаарласан заалтыг үндсэн хуулиас хасахыг зөвшөөрсөн байна. 


  Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн хурлын гурван мянган орчим гишүүн дээрх шийдвэрийг дэмжиж, ердөө хоёрхон хүн эсэргүүцсэн байна. Харин гурван хүн санал өгөхөөс түтгэлзжээ. 


  Түүнчлэн эрх баригч Коммунист намын шийдвэрийг бататгадаг эрх барих ёслолын байгууллага Үндсэн хуулинд “Ши Жинпиний үзэл санаа”-г багтаахыг зөвшөөрсөн бөгөөд ингэснээр Ши Жинпинийг Коммунист намыг үндэслэгч Мао Зэдунтай нэг түвшинд тавьсан хэрэг боллоо. 


  Хятадын төрийн тэргүүнүүдийн эрх барих хугацааг тус бүр таван жилийн хугацаатайгаар хоёр удаагаас дээшгүйгээр улиран ажиллах журмыг 1990-ээд онд Дэн Сяопиний үед Үндсэн хуулинд оруулж байв. Тухайн үед Маог тахин шүтэх ёс, түүний хязгааргүй эрх мэдлийн үе шиг үеийг дахин давтагдуулахгүйн тулд ийм өөрчлөлтийг оруулж байжээ. 


  Энд дуулгахад Ши Жинпин хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр ажиллаж байгаа. Хоёр дахь удаагийнх нь төр барих хугацаа 2023 онд дуусгавар болох юм. Уламжлал ёсоор намын хурал дээр дарга нар залгамжлагчаа нэрлэдэг ч Ши Жинпин өнгөрсөн оны 10 дугаар сард болсон намын их хурал дээр ийм мэдэгдэл хийгээгүй нь насан туршдаа төр барих хүсэлтэй байна гэсэн бодлыг олон хүнд төрүүлж байв. 


  Түүний тухай товчхон өгүүлэхэд, Мао Зэдуны үед хэлмэгдсэн намын албан тушаалтны хүү Ши өсвөр насандаа тосгонд цөлөгдөн, агуйд амьдарч, тариан талбайд ажиллан багагүй бэрхшээлтэй замналыг туулан Бээжинд эргэн ирж, намын албан тушаалын шатаар аажим өгссөөр ийнхүү өнөөдөр хамгийн дээд өндөрлөгт нь хүрээд байгаа юм. 


  Төрийн эрхэнд гармагцаа тэрбээр авлигын эсрэг, өргөн цар хүрээтэй кампанит ажил өрнүүлэн намаа цэвэрлэж эхлэсэн. 


  Төрийн тэргүүний суудалд очсон эхний таван жилдээ тэрбээр эрх мэдлээ тогтоон, ард түмний тэргүүн гэсэн нэр хүндээ бэхжүүлсэн юм. 


ШИНЭ МАО, ШИНЭ ЭРИН 


  Хятад улс нэг намын коммунист төр гэсэн загвар оршин тогтнох чадвартай гэдгийг батласны дээр энэ загвал хөгжиж буй орнуудын шинэ сонголт болох ёстой гэж Ши Жинпин үздэг. Энэ талаар тэрбээр 2017 оны 10 дугаар сард болсон намын их хурлын үеэр “Шинэ эрин дэх Хятад загварын социализмын тухай Ши Жинпиний үзэл санаа”-гаа танилцуулах үеэр ярьж байлаа. 


  Одоо түүний энэ үзэл санаа Үндсэн хуулиар баталгаажсан бөгөөд Шитэй холбоотой аливаа маргааныг Хятадын Үндсэн хуульд халдсан хэрэг гэж үзэх болоод байна. 


  Ийнхүү Шигийн үзэл санаа Үндсэн хуулиар баталгаажснаар сургуулийн сурагчид, их дээд сургуулийн оюутнууд, ажилтнууд намын хурлаар Шигийн философийг судалж, Хятад улс дэлхийн социалист лидер орон болох “шинэ эрин”- ий талаар ярилцах болж байгаа юм. 


  Хятадын үе үеийн удирдагчид өөрсдийн үзэл сурталтай уялдуулан хууль тогтоомжийг өөрчилж байсан ч Мао Зэдунаас өөр үүнийгээ “үзэл санаа ” гэж нэрлэж байсан хүн үгүй. 


  Ши Жинпинээс өмнө Үндсэн хуульд Хятадын ердөө хоёр тэргүүний нэр багтаж байсан нь Мао Зэдун болон Дэн Сяопин юм. 


  Ши Жинпиний үзэж байгаагаар эхний эрин нь Мао иргэний дайнаар сүйрсэн эх орноо сэргээсэн үе, хоёр дахь эрин нь Дэн Сяопиний үеийн хөгжил өсөлт гэнэ. 


  Харин гурав дахь буюу “шинэ эрин”-д хятадууд илүү баян, хангалуун амьдарч, харин улс орон нь дэлхий тэргүүлэгч орон, Барууны ардчиллын хямралын үед үлгэр жишээ болох улс болно гэсэн санааг Ши Жинпин дэвшүүлж байгаа юм. 

 

Хятадын хандлага өрнөдийн нүдээр

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.