УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнд холбогдох ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо

2018-03-12 15:18

      Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр Б.Чойжилсүрэнг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах эсэхийг шийдвэрлэх шүүх хурал болох байсан ч ирэх дөрөвдүгээр сарын 2-ны өдөр хүртэл хойшлууллаа.

 

       ESA:  Хоёр талын өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа, Ховд аймагт болох шүүх хуралд биеэр оролцох боломжгүй гэсэн тул шүүх хурлыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн байранд цахимаар явуулахаар болоод байсан билээ. 

 

Эргэн сануулахад, 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн Увс аймаг дахь 31 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн нь санал авах зорилгоор Улаанбаатар хот болон бусад орон нутгаас “царцаа” зөөж сонгогдсон эсэхийг шүүх хурлаар хэлэлцэх юм.

 

Б.Чойжилсүрэн нь 3 удаагийн сонгуульд оролцсон бөгөөд оролцсон сонгууль бүртээ л дээрх асуудлуудаар хэл ам тарьж, шүүх хуулийн байгууллагын хаалгыг татдаг зуршилтай нэгэн. Тодруулбал 2008 оны сонгуулиар 10 мянган төгрөг тараасан гэх асуудал дуулиан тарьсан. Мөн 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд иргэдэд мөнгө тараасан гэх асуудал нэг хэсэгтээ дуулиан дэгдээсэн билээ. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.