Брекзит тохиролцоонд хүрэхгүй бол компаниуд 58 тэрбум фаунд алдана

2018-03-12 16:03

 

    Их Британий Европын холбооноос гарах үйл явц буюу Брекзит харилцан тохиролцоонд хүрэхгүй тохиолдолд Их Британи болон Европын холбоон дахь компаниуд 58 тэрбум фаундын илүү зардал гаргах тооцоо гарсан талаар Клифорд Чэнс хуулийн фирмээс өнөөдөр хийсэн мэдэгдэлд дурьдлаа.



 

 

    ESA— Энэ алдагдал компаниудын ашиг орлого төдийгүй оршин тогтноход ноцтойгоор нөлөөлөх болно гэдгийг онцлон тэмдэглэжээ.

 

    Их Британийг оролцуулалгүй Европын холбооны 27 компани жилд үнийн өсөлт болон бусад шалтгаанаар нийт 31 тэрбум фаундын алдагдал хүлээх бол Их Британийн экспортлогч компаниуд  жилд 27 тэрбумын алдагдал хүлээх тооцоо гарчээ. Санхүүгийн үйлчилгээ,  машин үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, химийн бодис, пластик үйлдвэрлэл зэрэг аж үйлдвэрийн таван салбарт дээрх алдагдлын 70 хувийг үүрэхээр байгаа юм.

 

    Их Британийн ерөнхий сайд Тереса Мэйн үзэж буйгаар тус улс Европын холбооноос гарснаар Хятад, Энэтхэг зэрэг эдийн засгийн огцом өсөлттэй улс орнуудтай шууд худалдаа хийх боломж бүрдэх юм.

 

    ESA— Клифорд Чэнс хуулийн ферм нь салбартаа цар хүрээ, нэр хүндээрээ дэлхийд эхний аравт ордог нэр хүнд бүхий байгууллага бөгөөд Их Британийн “Шитэд тойрог” гэгддэг тэргүүлэгч хуулийн фермийн нэгтгэлд багтдаг юм. 

 

Эргэн сануулахад: Их Британид 2016 онд болсон санал хураалтаар тус улс Европын холбооноос гарах шийдвэр гарсан бөгөөд үүний үр дүнд ирэх жил Брекзит болох юм. Ингэснээр Их Британи улс дэлхийн худалдааны хамгийн том бүсчлэлтэй 40 гаруй жил тогтоосон улс төр, эдийн засаг, хууль эрхзүйн хамаарлаас гарах болно.

 

Их Британи 67 тэрбумын алдагдал хүлээнэ


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.