М.Алтанхундага: 49 эрхмийн хөргийг зурахын тулд 5-6 жил бодсон

2018-03-12 17:24

            "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн эрхмүүдийн хөрөг зургийн үзэсгэлэн 3-р сарын 12-ны өдөр Монголын Уран зургийн галлерейд “ХҮН”  нэртэйгээр нээлтээ хийлээ.

 

            Үзэсгэлэнгийн нээлтээр уран бүтээлч Мягмаржавын Алтанхундага: “Монгол Тулгатны 100” эрхэм нэвтрүүлэг оролцсон 49 эрхмүүдийн хөрөг зургийг зурахын тулд 5-6 жил бодож төлөвлөж зурсан. Хамгийн гол нь нэг эрхмийг зурахдаа шууд зурахгүй, тэр хүний оролцсон нэвтрүүлгийн олон дахин үзэж, зурах гэж буй эрхмийнхээ талаар ямар нэгэн ойлголттой болсныхоо дараа зурдаг. Яагаад вэ гэвэл би тэр хүний талаар 100 хувь мэдэж чадахгүй. Ядаж өөрийнхөө хэмжээнд мэдсэнийхээ дараа л тэр хүний ойлголт миний дотор бий болж миний хурууны мэдрэмж, харандааны үзүүрээр эдгээр хүмүүсийн хийж бүтээсэн зүйл, сэтгэл хөдлөл, үзэл бодлыг зургаар илэрхийлэхийг хүссэн. Үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн зочид миний зурагнаас тэр хүмүүсийн төрх, зан аашийг мэдрээсэй л гэж хүсч зурсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.