Ж.Энхбаярын сэргэлэн ПИАР

2018-03-12 17:48

    Жил жилийн хавар хамгийн их хэл ам дагуулдаг зүйлсийн нэг бол элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 14 хоногийн дараа гарч, эцэг эхчүүдийг бухимдуулаад зогсохгүй маш их хэл ам, хардлага сэрдлэг дагуулдаг топ сэдвүүдийн нэг байсан. 



 

    Тэгвэл БСШУСЯ, Боловсролын үнэлгээний газартай ЭЕШ-ын дүнг газар дээр нь буюу 4-40 минутын дотор засч гаргах технологийг нэвтрүүлж өнгөрсөн 7 хоногт анхны туршилтаа амжилттай хийжээ. Шалгалтын материалыг шууд засах цахим програм хангамжийг монгол залуучууд, тодруулбал Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүд зохион бүтээсэн бөгөөд анхны тест туршилтаа 03 дугаар сарын 05-нд болсон “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадан дээр туршиж үзсэн байна. 

 

    Улмаар 200 хүүхдийн материалыг 4 минутын дотор зассан явдал нь ирэх хавар ЭЕШ-д орох 42 мянган хүүхдийн шалгалтын дүнг 40 минутад гаргах боломж байгааг харуулсан гэж мэргэжилтнүүд дүгнэжээ. 

 

    Энэ бол Монголын боловсролын салбарт сүүлийн жилүүдэд гараагүй томоохон технологийн дэвшил, шинэчлэл гэж болно. 

 

    Тэгвэл хамгийн сонирхолтой нь Боловсролын яам биш УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр энэхүү шинэчлэлийг нэвтрүүлсэн мэт пиар сүүлийн хэдэн өдөр явсан нь эрхэм гишүүн хэр зэрэг сийрэг сэргэлэн толгойтой нэгэн болохыг харуулж байгаа юм. Түүний тухайд энэхүү шинэчлэлийн ажилд гар бие оролцоогүй атлаа эцсийн мөчид энэ ажлыг өөрөө санаалчилсан мэтээр хэвлэлд ярилцлага өгснийг учир мэдэх хүмүүс арай ч дээ хэмээн шүүмжилж байна. Цорын ганц үнэн гэвэл энэхүү шинэчлэлийг нийтэд зарлах мөчид гишүүн Ж.Энхбаяр өөрийнхөө нэрэмжит олимпиад зарлан, өөрийн хөрөг зурагтай цэвэр ус тарааж, хэвлэлд ярилцлага өгөх, олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд Ipad бэлэглэсэн нь үнэн юм байна. 

 

    Засгийн газар, тэр дундаа Боловсролын үнэлгээний газар, БСШУСЯ-ны хийсэн ийм том ажлыг өлгөж аван өөртөө нааж пиартаа овжноор ашиглаж чадсан Ж.Энхбаяр гишүүнээс суралцаад байж дээ, гишүүд минь.
 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.