ОХУ: Скрипалийг хордуулсан хэрэгт Орос буруутайг НОТЛОХ БАРИМТ байхгүй 

2018-03-13 12:03
АНУ дахь Оросын Элчин сайдын яам


  АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тиллерсон Орос Скрипалийг хордуулсан хэрэгт оролцоотой гэсэн Их Британийн дүгнэлттэй санал нэг байгаагаа мэдэгдсний хариуд АНУ дахь ОХУ-ын Элчин сайдын яам байр сууриа илэрхийллээ. 


 

  Оросын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг хордуулсан хэрэгт ОХУ оролцоотой тухай мэдээлэл нь худал мэдээллийн ээлжит жишээ, үүнийг батлах баримт байхгүй гэж АНУ дахь Оросын ЭСЯ мэдэгдлээ. Ингэснээр Солсберид болсон хэргийн талаарх Британийн эрх баригчдын дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны мэдэгдэлд Оросын талаас анхны мэдэгдлийг хийж байна. 

 

  “Бүхий л буруу хэрэгт Оросыг үндэслэлгүйгээр буруутгадаг нь улам бүр ихэсч байна. Их Британид гарсан эмгэнэлт явдалд Оросын ул мөр байгаа мэтээр ээлжит хуурамч мэдээлэл өнөөдөр гарлаа. Эхлээд баримтыг судалж, дараа нь авч хэлэлцдэг байдалд хэзээ суралцах юм бэ?” хэмээн ОХУ-ын ЭСЯ мэдэгдсэн байна. 


  Түүнчлэн “одоогоор Британийн дүгнэлт үнэн гэдгийг, мөн Америкийн эрх баригчдын зөв гэдгийг батлах нэг ч баримт байхгүй” гэж цохон тэмдэглэжээ. 


  Эргэн сануулахад, Оросын Тагнуулын Ерөнхий газрын хурандаа асан 66 настай Сергей Скрипаль  болон түүний 33 настай охин Юлия нар гуравдугаар сарын дөрөвний өдөр Британийн Солсбери хотод байх үедээ мэдрэл саажуулах бодисонд хордсон юм. Тэднийг Солсбери хотын худалдааны төвийн сандал дээр ухаангүй хэвтэж байхад нь олсон байна. Одоо тэд эмнэлэгт, биеийн байдал хүнд байгаа гэнэ. 

 

 

 

АНУ: Скрипалийг хордуулсан хэрэгт Орос оролцоотой гэсэн дүгнэлттэй санал нэг байна 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.