Хятад улс хэвлэл мэдээллийг ХЯНАХ шинэ газар байгуулна 

2018-03-13 14:14

  Энэ төрлийн байгууллагатай болсноор Хятадын телевизийн сувгуудад гадаадын телевиз болон радио хөтөлбөрийг нэвтрүүлэх явцыг хөнгөвчилнө гэж үзэж байна. 



  Хятадын эрх баригчид хэвлэл мэдээллийг хянах Засгийн газрын шинэ байгууллага болох Радио, телевизийн хэрэг эрхлэх улсын ерөнхий газар байгуулахаар болжээ. Энэ талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлөөс олонд танилцуулсан хуулийн төсөлд заасан байна. 


  Шинэ байгууллага Хятадын дээд гүйцэтгэх байгууллагад шууд харьяалагдах гэнэ. Энэ байгууллага байгуулагдснаар Хэвлэл, радио нэвтрүүлэг, кино урлаг, телевизийн хэрэг эрхлэх улсын ерөнхий газрыг татан буулгахаар төлөвлөж байгаа юм байна. 


  Мөн шинээр байгуулагдах хэрэг эрхлэх газар нь гадаадын телевиз болон радио хөтөлбөрийг Хятадын сувгуудаар гаргах явцыг хөнгөвчлөхийн дээр БНХАУ-ын медиа бүтээгдэхүүнүүдийг гадаад зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ. 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.