З.Очирдагва: Зураг зурахаар ТАРХИ АМАРДАГ 

2018-03-13 14:55

 

    Залуу уран бүтээлчийн урлангаар зочилсон өдөр. Тэр бол хар цагаанаар зурдаг нэгэн.Ердөө л хорвоогийн хоёрхон өнгөнд багтаж амьдрал “хүүрнэх” тэрээр“Хар-Цагаан” гэсэн хоёрхон хослолоор зургаа амилуулна гэдэг ямар амттай гээч” хэмээн ярих аж. 



 

Нэр: З.Очирдавга

Нас : 27

Хобби: Дуу сонсох, ном унших, зураг зурах

Хэлэх дуртай үг: Аливааг чадахгүй гэсэн бодол нь суралцах боломжийг алддаг.

 

    ESA— Хэзээнээс уран зураг зурж байгаа вэ?

 

    — Би ямар нэгэн зургийн сургуульд сурч байгаагүй. Өөрийнхөө сонирхол хоббигоороо л зурж ирсэн. Анхандаа интернэтээс алдартай зураачдын бүтээл харж, зургаа хэрхэн зурдаг байсныг судалдаг байлаа. Интернэт одоо ч миний багш. Нөгөө талаас, миний хүндэлж явдаг хуурайах,"НАР ХҮНЭЭС МАНДДАГ" номын зохиолч П.Буяндэлгэр миний авьяасыг харж маш их урам өгч үнэлсэн хүн байгаа юм. Ер нь өдий дайтай яваад түүний нөлөө их бий.  Харин хар хөрөг зургийн тухайд 2012 оноос зурж эхэлсэн бол өнгөтөөр зураад хоёр сар болж байна. Өнөөдрийн энэ их  бужигнаантай нийгэмд зураг зурахаар тархи амардаг. Зургаар ертөнцийг харах тэмүүлэл бол дуусашгүй, хязгааргүй шүү дээ. Гэхдээ одоохондоо чөлөөт уран бүтээл. Яахав, нас залуу байна. Яваандаа энэ чиглэлээрээ багштай болохыг хүсдэг юм. Тэр цагт уран зургийн ертөнцийн бас нэг үүд хаалгыг нээх байх аа. 

 

    ESA— Нэг зураг дээр хэчнээн цаг зарцуулдаг вэ?

 

    — Зурж байгаа зургийн онцлог, хэмжээнээс хамаараад харилцан адилгүй. Ажлынхаа хажуугаар хийдэг болохоор нэг зурганд 4-5цаг зарцуулдаг.Ингэж явсаар долоо хоногийн дараа бүтээл маань бэлэн болно гэхээр нийтдээ 20орчим цагийг зарцуулдаг.Ойрын өдрүүдэд тамирчдыг л их зурж байна даа. Би өөрөө спортод дуртай болохоор тамирчдыг зурах нь илүү ойр санагддаг. Үүн дээр нь таньдаг хүмүүсийн захиалга нэмэгддэг.

 

    ESА— Хар зургийн тухайд сонголтоо яаж хийдэг вэ?

 

    — Зураг сонголт бол хамгийн чухал хэсэг нь. Фото зураг ямар өнгө, дүрстэй байна,харандаагаар буухдаа ч тэгж буудаг. Нягтрал сайтай зураг зурахад илүү амар байдаг юм. Өнгөт харандааны олон өнгө нийлээд тухайн зурагны өнгө уусдаг болохоор утсаар дарсан ч юм уу, нягтрал муутай зурагны  өнгө сайн гардаггүй. Гэрэл  сүүдэр нь ч тодордоггүй. 

 

    ESA— Үзэсгэлэн гаргаж байв уу?

 

    — Арван жилд сурч байхдаа сургуульдаа гаргасныг эс тооцвол өөр үзэсгэлэн гаргаж байсангүй. Харин энэ жил өөрийн үзэсгэлэнгээ гаргая гэж бодож байна. 

 

    ESA— Харандааны онцлог гэж байх уу?

 

    — Харандаа нь ямар улсад үйлдвэрлэсэн, ямар хийц, бүтэцтэйгээсээ хамаараад ялгаатай. Миний хувьд усан будгаас харандаагаар зурахад илүү дөхөм санагддаг.  Гарын аясаар зурах ч гэрэл сүүдрийг гаргахад илүү нарийн мэдрэмж шаарддаг болохоор бусад зургийн төрлөөс өөр юм. Тэр дундаа хар харандаагаар зурах нь илүү сонирхолтой. Хар, цагаан гэсэн хоёрхон хослолоор зургаа амилуулах болохоор ямар амттай гээч. Харин өнгөт харандааны тухайд өнгө уусгахад хэцүү. Хэд, хэдэн өнгийг давхарлаж сая хүссэн өнгөө гаргадаг. 

 

    ESA— Ирээдүйн зорилго, магадгүй мөрөөдөл чинь юу вэ?

 

    — Зорилго, мөрөөдөл хоёр бол тусдаа зүйл. Зорилгын тухай бодохын тулд эхлээд төлөвлөх хэрэгтэй.Тэрнээс байхгүй зүйлээ бодож сэтгэлээр унах ч юм уу, байгаа зүйлдээ бардах бол дэмий. Хүсч байгаа зүйлээ бий болгохын тулд одоо байгаа нөөц боломждоо талархаж, ирээдүйд хүрэх арга замаа хайж олох нь зорилго юм. Харин мөрөөдөл бол юу ч байж болно. /инээв/

 

    ESA— Ярилцсанд баярлалаа. 


Бид ийнхүү цөөн хором ярилцлаа. Харин одоо түүний зургийн урлангаас сонирхуулъя. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

ЗочинB.Doljinsuren /182.251.247.47/

2018-03-13 22:32

wow! zurahaas gadna bas ih saikhan duuldag shde! uneheer gaihamshigtai shan mundag yumaa bishrev!

Хариулах 0 1

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.