"LOVE STORY" киноны дуу клиптэй болжээ

2018-03-13 15:27

        Х.Соёмбын шүлэг, Д.Бэхбатын ая “Хүлээнэ” нэртэй энэ дууг залуу дуучин Секо,  жүжигчин найруулагч М.Дорждэрэмтэй хамтран дуулсан байна.



 

Хайртай хүнийхээ гараас атгаад “LOVE STORY”-г үз. Гээж явснаа олж мэднэ

 


        Дуучин бүсгүйн хувьд МУГЖ Дашкагийн гарын шавь нарын нэг бөгөөд уран бүтээлийн ажлаа ийнхүү “"LOVE STORY"  киноны дуугаар эхлүүлээд байгаа аж.  Тэрээр 2007 онд “Nature sound” төвийн дуулаачийн ангийг төгсөж, тухайн үедээ МУГЖ, дуучин Б.Сийлэгмаагийн “Хүн хүндээ хайртай байдаг юм аа” дууг хамтран дуулсан аж. Мөн 2007 оны “Universe best songs”-ийн эхний шатыг торолгүй давсан ч хоёрдугаар шатандаа хувийн шалтгаанаас болоод орхиход хүрсэн удаатай.


 
        Энд нэмэхэд, Секо нь МУИС-ийг сэтгүүлчээр, “Соёмбо” академийг бизнесийн удирдлагаар, Санхүү эдийн засгийн их сургуулийн менежмэнтийн ангийг тус тус төгссөн бөгөөд өдгөө мэргэжлээрээ банкинд ажилладаг юм байна. Ийнхүү эрдэм номын хөөсөөр багагүй хугацааг ардаа орхисон ч дуулах хүсэлдээ хөтлөгдөн урлагт хөл тавихаар болсоноо хуваалцсан юм.  

 

        Ямартай ч, поп чиглэлээр дуулахыг хүсдэг, МУГЖ Б.Сарантуяа, Х.Лхагвасүрэн, СТА, дуучин С.Наранг сонсох дуртай  түүний шинэ уран бүтээл ийм болжээ.

 

 

        Дашрамд дурьдахад,  "Gerelt" media групп, “Event Masters” компанийн хамтын бүтээл "LOVE STORY" уран сайхны кино өнөөдрөөс IPTV-нүүдээр гарч эхэлнэ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.