Украины баатар Орос руу ЗУГАТЖЭЭ

2018-03-13 15:47


  Украины Дээд радын гишүүн Надежда Савченко Орос руу зугатсан бололтой. Энэ талаар Украины “Ардын фронт” фракцийн орлогч дарга Андрей Тетерук мэдэгджээ. 




 “Надежда Савченко Страсбургт биш харин түрэмгийлэгч орны нутаг дэвсгэр дээр байгаа гэдгийг намын гишүүний биш харин иргэннийхээ хувьд батлаж байна. Надежда Савченко Украины төлөөлөгчдийн багийн бүрэлдэхүүнд байхгүй гэдгийг ПАСЕ-ийн дэд ерөнхийлөгч Владимир Арьев  баталсан” хэмээн тэрбээр мэдэгджээ. 


   Энд дуулгахад, Украины Аюулгүй байдлын алба алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан хэрэгт сэжиглэгдсэн, “Офицерийн корпус” олзлогсдыг чөлөөлөх төвийн тэргүүн Владимир Рубаны хэргээр Савченког мэдүүлэг өгүүлэхээр саяхан дууджээ.  Ийнхүү дуудсан өдөр Савченко Украины нутаг дэвсгэрийг орхин гарсан байна. 


 Түүний хэвлэлийн төлөөлөгч Татьяна Проторченко, Савченког ПАСЕ-д ажлын айлчлалтай байгаа, Европарламентын төлөөлөгчидтэй уулзана гэж мэдэгдсэн ч энэ ажлын айлчлалын талаар ямар ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэнэ. 

 

  Эргэн сануулахад, 2016 оны гуравдугаар сард Савченко Оросын сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан, Оросын шүүхээс түүнд 22 жилийн хорих ял оноосон. Улмаар шоронд хоригдсноос хойш хоёр сарын дараа түүнийг өршөөн, тэрбээр суллагдан эх орондоо эргэн очсон юм.

 

  Савченког хоригдож байх хугацаанд нь Украины Баатар цолоор шагнаж, улмаар тэрбээр эх орондоо очсныхоо дараа Дээд Радын гишүүн болж байлаа. 
 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.