ҮСХ: Иргэний сарын дундаж цалин 2017 оны сүүлээр НЭГ САЯ ТӨГРӨГ болсон

2018-03-13 17:39

       Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр хөдөлмөрийн эрхлэгчдийн сарын дундаж цалинг танилцууллаа. Дундаж цалинг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд үндэслэн боловсруулдаг.

 

      Уг тайланд 2017 оны 4 дүгээр улиралд нийт 38.5 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 613.9 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ өмнөх улирлаас 0.5 мянгаар, даатгуулагчид 7.7 мянгаар тус тус нэмэгджээ.

 

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл:

 

Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2.3 сая төгрөг,

харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 632.3 мянган төгрөг байна.

 

Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

 

1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 642.6 мянган төгрөг,

10-49 ажиллагчтайнх 822.2 мянган төгрөг,

50-99 ажиллагчтайнх 934.7 мянган төгрөг,

100-199 ажиллагчтайнх 1.0 сая төгрөг,

200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.5 сая төгрөг байна.

 

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 4 дүгээр улирлын байдлаар 1.0 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 96.0 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 83.0  мянган төгрөгөөр өссөн байна.

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 9 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (9)

Зоч /66.181.160.56/

2018-03-26 08:11

Hudla bho manaih 300 garui ajilchintai 600 l awch bna

Хариулах 1 0
Зочин /93.82.68.110/

2018-03-16 03:10

Unen uu, itgehgui bnaa

Хариулах 0 0
Зочин /202.9.43.12/

2018-03-14 21:03

Haanaas yaj sudalahaaraa iim dun medee gargadag bnaa. Yer ni dundaj tsalin 500.00 l bgaashtei. Tatvaraa tuluud 400.0 chu ai hurne dee...

Хариулах 0 0
Улаангом /122.201.31.111/

2018-03-14 08:49

Надад үзэгддэггүй мөртлөө сая төгрөг болж нэмэгдээд байдаг тэр цалин чинь тэгээд хаана явж байна аа? ҮСХ бол эрх баригчдад аятайхан тоо гаргаж өгч, иргэдийн тархи угаах ой гутам луйвар хийдэг, эрх баригчдын суртал ухуулгын зэвсэг

Хариулах 1 0
Зоbibiчин /202.9.43.116/

2018-03-13 21:55

ajilguichuud haana bnaa teheer ene uzuulelt cnini sotsializmiin ungulun daldlaltiin arga bna statistikinhan ard tumnee bitgii doromjil

Хариулах 0 0
Зочин /202.21.106.129/

2018-03-13 20:07

Hulgaichuud statistikiinhanii luiwariin talin l say baih

Хариулах 0 0
Зочин mimi /66.181.160.74/

2018-03-13 19:54

ЭНЭ АРАЙ ХУДЛАА СУДАЛГАА БНАА.БИ ГЭХЭД Л ТАТВАРАА ӨГӨӨ БЭЛЭН ГАР ДЭЭРЭЭ 400000 ДӨНГӨЖ ГАРАНТАЙГ АВЧ БНА. ЮУН 630000 ВЭ. 57 АЖИЛЧИНТАЙ БАЙГУУЛГА ШҮҮ ДЭЭ

Хариулах 0 1
Зочин /202.9.41.227/

2018-03-13 18:56

Xu[хориотой үг]d bai tomshuudiin mongol osood baixaas borshuudiin mongo daramt tatwar dl uawj baina ooo

Хариулах 0 0
Зочин /202.9.41.227/

2018-03-13 18:56

Xu[хориотой үг]d bai tomshuudiin mongol osood baixaas borshuudiin mongo daramt tatwar dl uawj baina ooo

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.