АН-ын дарга С.Эрдэнэ: АН-ыг С.Эрдэнэ гэдэг хүнээр БҮҮ ДҮГНЭЭСЭЙ

2018-03-13 18:29


    Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр  МҮЭСТО-ны бага танхимд боллоо.




    Уг ёслолд АН-ын дарга С.Эрдэнэ, Нийслэлийн ардчилсан намын дарга Д.Баттулга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа тэргүүтэй Ардчилсан намын удирдлагууд оролцож, намын гишүүд, үндэсний хорооны сонгуульд нэр дэвшигчдэд хандан үг хэллээ.
 

 

    Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэлэхдээ, " Олон нийт Ардчилсан намыг зөвхөн С.Эрдэнэ гэдэг гишүүнээр бүү дүгнээсэй. С.Эрдэнийн нэрийг Ардчилсан намаас салгаж ойлгох хэрэгтэй. Олон нийтийн дунд өөрийн хүмүүсээ Ардчилсан намын дотоод албан тушаалуудад залдаг гэх бяцхан хардлага бий. Энэ буруу мэдээлэлд олон нийт битгий автаасай" хэмээсэн юм.

 

 

    Харин Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга үгэндээ, " Ардчилсан намын дотоод сонгуулиар нийтдээ 11 төлөөлөгчид болон 87 нэр дэвшигч өрсөлдөхөөр болсон. Ардчилсан намын дотоод сонгууль нь 4 жилд нэг удаа болдог, мөн намын үндсэн гишүүдээ жилд нэг удаа эргэлтэд оруулдагийг та бүхэн мэдэх байх. Сая намын дотоод сонгуулийн талаар С.Эрдэнэ дарга ойлгомжтой хэллээ. Бид энэ жил дүгнэлтээ шударга явуулсан. Манай намын дотоод үйл ажиллагаа ил тод явагдсан. Бид дүрмээ өнгөрсөн жил баталсан. Хэрвээ та ажлаа муу хийсэн бол ирэх ротацид орох болно. Намынхаа зохион байгуулж байгаа ажилд шударгаар, идэвхтэй оролцох ёстой. Ямар ч байсан намын шинэчлэлийн маш том арга хэмжээ.  Энэ бол намын шинэчлэлийн маш том үйл явц" хэмээн тодотгосон юм.

 

 

    Намын удирдлагууд үг хэлж дууссаны дараагаар  Үндэсний бодлогын хорооны сонгуульд нэр дэвших 126 гишүүдэд мандат олгов. 

 


 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Oyut /122.201.22.182/

2018-03-13 21:24

Uls min mandan badraga!

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.