Россеть Тува-Монгол-Хятад чиглэсэн ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ шугам байгуулахаар төлөвлөж байна 

2018-03-14 14:04


  “Өсөлтийн зүтгүүр” томоохон төслийн хүрээнд саяхан Эрхүү хотноо болсон аж үйлдвэрийн форум Сибирийн холбооны тойргийн аж үйлдвэрийн болон инновацийн нөөц боломжийн ирээдүйтэй төслүүдийг танилцах талбар болсон талаар ТАСС мэдээллээ. 




  Форумыд Тува, Буриадын төлөөлөгчид оролцсон байна. 


  Энэ үеэр “Тываэнерго” эрчим хүчний компанийн захирал Карим Сагаан-оол хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах талаар илтгэл тавьсны дээр Саяно-Шушенскийн УЦС-Кызыл, Монгол-Хятад чиглэлтэй 500 кВ цахилгаан эрчим хүч дамжуулах шугам байгуулах талаар ярьсан байна. 


  Түүний онцолсноор энэ шугам нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлтийг нэмэгдүүлж, Хятад руу эрчим хүч экспортлодог болох гэнэ. Мөн Монголын УЦС-ын төслийг зогсооход ч ач холбогдолтой гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. 


  “Байгал нууранд хор хөнөөл учруулж мэдэх, Сэлэнгэ мөрний эрэг дээр баригдах Монголын УЦС-ын төслүүдийг хэрэгжүүлэх асуудалтай ч энэ шугам шууд холбоотой” хэмээн Карим Сагаан-оол цохон тэмдэглэсэн байна. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.