АНУ: Орос Крымийг Украинд буцаан өгөх хүртэл ХОРИГ ҮЙЛЧИЛНЭ

2018-03-15 10:58
АНУ-ын Төрийн департаментын Хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт

  Америкийн Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт 2014 оны олон нийтийн санал асуулгыг “хуурамч”, “хууль бус” хэмээн нэрлэжээ. 


 

  Украин улс Крымийн хойгийг эргүүлэн хяналтандаа оруулах хүртэл Крымийг Оростой нэгтгэсний хариуд тавьсан хориг арга хэмжээ хэвээр үйлчилэх гэнэ. Энэ талаар Америкийн Төрийн департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт мэдэгджээ. 


  “Дөрвөн жилийн өмнө Орос улс хууль бус, хуурамч санал асуулга явуулж Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж авсан. Крымийн оршин суугчид Оросын хүнд зэвсэглэсэн цэргүүдийн хяналтан дор санал өгөхөөр хэсгүүд рүү явахаас аргагүй болж байсан юм. Украинчууд энэ хуурамч санал асуулгад сайн дураараа, өөрсдийн хүсэл зоригоор санал өгсөн тухай Оросын мэдэгдэлд хэн ч итгэхгүй” хэмээн Науэрт мэдэгдсэн байна. 


  Түүнчлэн Крым  Украины нэг хэсэг тул Крымтэй холбоотой хориг арга хэмжээ Орос улс хойгийг Украинд шилжүүлэх хүртэл хэвээр үйлчилнэ гэдгийг онцоллоо. 


  Мөн Оросын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаригт Крымд айлчлах үеэрээ Украины нутаг дэвсгэрийг өөрийн улсынх мэтээр мэдэгдэл хийсэн нь “Оросын засгийн газар олон улсын журам болон тусгаар тогтносон улс орны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үл тоомсорлож байгаа хэрэг” хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байна. 


  Науэртын үзэж байгаагаар Крымийн хойгийн оршин суугчид байнгын хавчлага, мөрдөлтөн дунд амьдардаг, тэр дундаа крымийн татарууд, уугуул украинчууд, Украиныг дэмжигч идэвхитнүүд, иргэний нийгмийн гишүүд болон хараат бус сэтгүүлчид хавчлагад өртдөг гэнэ. 

 

 Эргэн сануулахад 2014 оны хоёрдугаар сард Украинд төрийн эргэлт гарсны дараа Крым болон Севастополийн эрх баригчид Оростой нэгдэх асуудлаар олон нийтийн санал асуулга явуулсан юм.

 

  Энэ санал асуулгад санал өгөх эрхтэй оршин суугчдын 80 гаруй хувь нь оролцож, Крымийн санал асуулгын дүнгээр 96,7%, Севастополийнх 95,6%  нь Оростой нэгдэхийг дэмжиж байв. Улмаар 2014 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Оросын Ерөнхийлөгч Крым болон Севастополийг ОХУ-ын бүрэлдэхүүнд оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, харин гуравдугаар сарын 21-ний өдөр гэрээг Холбооны хурлаар соёрхон батласан юм.

 

  Хэдийгээр санал асуулгын дүнгээр оршин суугчдын олонх нь ийнхүү дэмжиж, Оростой нэгдсэн ч Украины эрх баригчид өнөө хүртэл Крымийг Оросын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг. Түүнчлэн АНУ тэргүүтэй барууны орнууд ч энэ үйл явдлыг “тусгаар улсын нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлсэн хэрэг” хэмээн үзэж,  Оросын эсрэг эдийн засгийн болон бусад төрлийн хориг тавьсан юм. 
 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.