Сансарт хүний ДНХ өөрчлөгддөгийг тогтоожээ

2018-03-15 11:22
Скотт Келли энэхүү үүрэг даалгавараа гүйцэтгэснийхээ дараа чөлөөнд гарчээ


    НАСА-гийн хүний нөөцөд зориулсан судлаачдын зөвлөгөөний үеэр сансрын нисгэгчийн генийн өөрчлөлтийн талаар чухал судалгааны үр дүнг танилцуулжээ. 




    Бүтэн жилийг сансарт өнгөрүүлснээр зөвхөн гадаад төрх өөрчлөгдөөд зогсохгүй генийн түвшинд өөрчлөлт явагддаг нь тогтоогдлоо.

 

    Сансрын нисгэгч Скотт Келли эх дэлхийд эргэн ирсний дараа түүний генийн өөрчлөлтийн 93 хувь нь эргэн хуучин хэвэндээ оржээ. Олон зуун тооны генийн өөрчлөлт хэвээр үлджээ.

 

    НАСА-гийн хийсэн судалгааны эхний үр дүнгээс үзэхэд ихрийн өрөөсөн, сансрын нисгэгч Скотт Келлигийн генед гарсан өөрчлөлтийн долоон хувь нь дэлхийд эргэн ирснээс хойш хоёр жилийн хугацаанд хэвэндээ оролгүй хадгалагдсан болох нь батлагджээ.

 

    Генийн харьцуулсан судалгааг Келлиг сансарт нисэхээс өмнө болон сансарт байх хугацаанд, мөн эргэн ирсний дараа түүний ихрийн өрөөсөн Маркийнхтай харьцуулан хийсэн байна. Марк тухайн үед эх дэлхийд ердийн амьдралаар аж төрж байсан юм.

 

    Келлид гарсан өөрчлөлт багаар бодоход биологийн таван шинж чанар, үүрэгтэй холбоотой генед явагдсан байна.

 

    Эрдэмтэд Скотт Келлигийн бодисын солилцоо, ялгаруулах эрхтний үйл ажиллагаа, уургийн нийлэгжилт зэрэгт ажиглалт судалгаа хийжээ. Судлаачдын олж тогтоосноор сансарт байх хугацаанд хүний биед хүчил төрөгчийн дутмагшлын хямрал үүсч үрэвслийн эрсдэл нэмэгдэн хоол тэжээлийн шингэх процесс генед нөлөөлдөг байна. Мөн хэт ягаан туяа болон калорийн хязгаарлалт энэ өөрчлөлтөд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлсэн гэж үзэв.

 

    Судалгаан дээр ажилласан эрдэмтэн Крис Мэйсон болон түүний багийнхан Скотт Келлигийн РНХ болон ДНХ дахь химийн урвалыг түлхүү ажиглажээ. 

 

    Ихрүүдийн аль аль нь ер бусын хувьсах шинж чанартай генийн онцлогтой хүмүүс гэдгийг ч судалгааны тайланд дурьдсан байна.

 

    Энэ судалгааны гол зорилго цаашид Ангараг гариг руу гурван жилийн хугацаатай аялал хийхэд шаардлагатай судалгааны тулгуур болгох явдал юм. Үүний үр дүнд сансарт хүн биеийн жин алдалт, тусгаарлагдмал байдал, хэт ягаан туяаны нөлөө, удаан хугацааны нислэгийн стресс зэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.