Шинэ нисэх буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орно

2017-07-19 14:22
Шинэ нисэх буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орно

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Тадамори Оошима өнөөдөр (2017.07.19) Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаатай танилцав.


Энэ үеэр Тадамори Оошима бүтээн байгуулалттай холбоотой асуулт тавьсан юм. Тухайлбал, шинэ нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох, цаашдаа нисэх онгоцны буудлыг өргөтгөх боломжтой эсэх, шинэ нисэх онгоцны буудлыг дагасан хурдны зам хэдийд баригдаж дуусах вэ ?


Түүний асуусан асуултад Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хариулахдаа, Хөшигийн хөндийд баригдаж буй олон улсын нисэх онгоцны буудал 2018 оны наймдугаар сард ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулах төлөвтэй байгаа. Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор цаашид өргөтгөл хийх боломжтой. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах хурдны зам бидний хүсэн хүлээж байгаа шинэ нисэх буудлыг нээхтэй зэрэгцэн ашиглалтад оруулна гэв.


Ийнхүү Хөшигийн хөндийд барьж буй олон улсын нисэх онгоцны буудлын бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцсанаар Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Тадамори Оошима айлчлалаа өндөрлүүлж, эх орондоо буцлаа. 
 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.