"ЦЭРГИЙН БАЯР"-т зориулсан тоглолтын хуваарь

2018-03-17 13:57

Монгол Улсын Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 97 жилийн ойн баяр маргааш /2018.03.18/ тохионо.

 

Эрчүүдээ хэрхэн баярлуулах талаар бодож байгаа бол гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ээж, аавтайгаа хамтдаа тоглолт үзэж болох нь. Ингээд маргааш болох зарим тоглолтын талаарх мэдээллийг хүргэж байна. 

 

“МОНГОЛ ТАНДАА ЗҮТГЭЕ”

 

 

Монгол цэргийн баярт зориулж “UB Palace”-ын концертын их танхимд 18.00 цагт “Монгол тандаа зүтгэе” уран бүтээлийн цэнгүүнээ Болор цомын эзэн, Яруу найрагч,  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хийх гэж байна. 

 

“Монгол тандаа зүтгэе” цэнгүүнд “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Харанга” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, “Камертон” хамтлагийн дуучин, Төрийн соёрхолт Д.Болд, Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан нарын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.

 

“БИ ЭНДЭЭС ЯВАХГҮЙ” ЖҮЖИГ

 

 

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн ээлжит бүтээл “Би эндээс явахгүй” уянгын драм маргааш 13.00, 18.00 цагуудад тоглогдоно.

 

Нээлтээ хийсэн өдрөөс үзэгчдийг театрт уях болсон эл жүжгийг зохиолч, найруулагч, орчуулагч, судлаач, Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 жилийн ойд зориулан шинэчлэн найруулан тавьсан юм.

 

Гэр бүлийн үнэ цэнийг харуулахыг зорьсон уг бүтээлээр дамжуулж үзэгчид хайр сэтгэл, анд нөхдийн холбоо, биендээ итгэх итгэл, урвалт, хүний мөс чанар гээд олон зүйлийг мэдрэх болно.

 

“ДОН КИХОТ” БАЛЕТ

 

 

 

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ өдөр 17.00 цагт Л.Минкусын “Дон Кихот” балет тоглогдоно.

 

“Дон Кихот” балетыг М.Д.Сервантесийн “Ла Маншийн ноён Кихот” романаас сэдэвлэн бүтээсэн байна. Алдарт балет дэглээч М.Петипа Л.Минкусын хөгжим дээр дэглэн тавьж, 1869 оны арванхоёрдугаар сарын 26-нд Москва хотын Их театрын тайзнаа анхны тоглолтоо хийжээ.

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.