Гишүүн Х.Нямбаатар "ЦЕНЗУРГҮЙ ЯРЬСНЫХАА" горыг амсах нь дээ

2018-03-18 12:51

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт шаардлага хүргүүлжээ.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өнгөрсөн даваа гарагт “Цензүргүй яриа” нэвтрүүлэгт орох үеэрээ зарим шүүгч хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг мэдэж байгаа талаараа ярьсан. Мөн зарим шүүгчийн дансанд сая ам.доллар, таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна гэсэн мэдээллийг өгсөн.

Тэгвэл ШЕЗ-өөс дээрх гэмт хэргийн шинж бүхий үйлдэл гаргасан гэх шүүгчдийн нэр болон нотлох баримтыг олон нийтэд ил болгож, зохих ёсны дагуу хариуцдаг байгууллагуудад нь шалгуулахыг шаарджээ.

Харин өөрийн ярьсан мэдээллээ нотолж чадахгүй бол Монгол Улсын шүүн таслах ажиллагаа, шүүгчийн нэр хүндэд халдсан үйлдэлдээ мэдээлэл тараасан аргаараа уучлалт гуйхыг шаардсан байна.

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.