Ардын жүжигчин Б.Мөнхдоржид туслах ХАНДИВЫН АЯНЫГ  эхлүүллээ 

2018-03-19 17:21

        Мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгдэж, Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээллээ. Б.Мөнхдорж нь бөөрний архаг үрэвсэлтэй гэж оношлогдож, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд БНСУ-д мэс ажилбар хийлгэхэд 180 сая төгрөг шаардлагатай болжээ. 




       ESA— Ухаарал, уярал бүхнийг багтааж, сайн сайхан энергийг бусдад түгээдэг театрын урлагийн их мастер, найруулагч, Ардын жүжигчин Б.Мөнхдорж гуайг мэдэхгүй хүн үгүй. Тэрээр нэрт хөгжмийн зохиолч Г.Бирваа агсаны ууган хүү. 

 
    Ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч нь бөөрний архаг үрэвсэлтэй гэж оношлогдон, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Түүнд туслах хандивын аян эхлүүлж байгаа шавь, найз нөхдийн төлөөлөл нь БНСУ-ын Самсунг болон Инчоны эмнэлэгт бөөр солиулах мэс ажилбар хийлгэх хүсэлтээ илэрхийлжээ. Улмаар БНСУ-ын Самсунг эмнэлгээс бөөр солиулах мэс ажилбарын зардал нь 180 сая төгрөгний зардалтай гэх хариуг өгсөн юм байна. 

 

    ESA— Эмчилгээний зардал цуглуулах зорилготой хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 13,14-нд UB palace, Монгол бөхийн өргөөнд болно. Энэ хүний уран бүтээлийг үзэж бишэрч, хайрлаж явдаг үзэгч та бүхэн маань энэхүү тоглолтыг үзсэнээрээ сэтгэл оюунаа баясгахын сацуу энэ хүнд өвчинөөс аврах үйлсэд нь тодоос тод гараа сунгаж буй үйл явдал болох юм байна. 


 

СГЗ, сэтгүүлч Ш.Гүрбазар 

 

  • “Хандив гуйхаас илүү халуун дулаан сэтгэлээр, хүний сэтгэл санаа урлагаа дэмжих гэсэн ойлголтоороо нэгдэхэд л бид тусалж чадна. УДЭТ-ын 700 хүний суудалтай танхимд нэг билетийг хорин мянган төгрөгөөр тооцоход, арван орой л тоглолт хийгээд 140 сая төгрөг болно. Тиймд үзэгчид та бүхэн театрын урлагаа хүндэтгээд, түүнээсээ оюуны таашаал авч энэ алдартай найруулагчийн бүтээлээс арван орой үзэхэд найруулагчийнхаа эмчилгээний зардлын 80 хувийг бүрдүүлэх жишээтэй. Энэ мэтээр бие биенээ дэмжсэн хамтын хэлбэрийн ийм боломжууд байна. Сүүлд нь ингэдэг байж уу гэж харамсаж суухгуйн тулд бидний зүгээсэнэ хандивыг санаачилж байна” гэв.

 

УДЭТ-ын дэд захирал Н.Сувд

 

  • “Энэ нохой жил манай соёл урлагийн салбарт нилээд хүндхэн орж ирж байна. Бидний үеийнхэн ажил хийж амьдралаа залгуулж явснаас биш ардаа хуримтлал үүсгэх ойлголт байсангүй. Нэрт найруулагч Б.Мөнхдорж одоо эрчимтэй эмчилгээ хийлгэхгүй бол маш хүнд байдалд ороод байна. Та бүхний тусламж дэмжлэгээр Б.Мөнхдорж маань эдгэх байх, эргэн олон сайхан уран бүтээлээрээ хамт ажиллаж, үзэгч та нарыгаа баярлуулах байх гэдэгт итгэж байна” 

 

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд /Б.Мөнхдоржийн дүү/ 

 

  • “Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг. Миний ах найруулагч мөн сурган хүмүүжүүлэгч хүн. Өнөөдрийг хүртэл олон олон оюунтыг төгсөгсөн. Төр засаг гэхээсээ илүү 21 аймаг, соёл урлагийнхны салбараасаа их багын ялгаа байхгүй эмчилгээнийх нь зардлын хандивыг хүсэж байна” гэлээ.

 

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар

 

  • “Бидний суу билэг, авъяас оюун санаа ухаан гэдэг бол улс орны үнэт баялаг. Тиймд бид энэ үнэтэй баялагаа алдмааргүй байна. Цагийн сайханд Монголын ард түмэн Б.Мөнхдорж багшийн оюун санаагаар мэлмийгээ нээж, магадгүй ирээдүйн сайн сайхны билэгдлийг өөрийн оюун ухаандаа бий болгож байсан. Тэгвэл энэ хүн бүхий л амьдралынхаа туршид ард түмэн улс орныхоо сайн сайхны төлөө өөрийнхөө бие сэтгэлийг умартаж зүтгэсэн. Бид дээрээ төртэй дэргэдээ ард түмэнтэй сайхан улс. Энэ аюулт өвчнөөс Багшийг маань аврахын тулд хамт цуг зогсооч хэмээн уриалж байна. 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

DR UROLOGIST /197.211.58.67/

2021-10-06 13:09

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.