Эд Шийран сошл дайралтыг тэсэлгүй 19 сая дагагчтай твиттер хаягаа устгажээ

2017-07-19 18:16

 

 

Дэлхийн хамгийн алдартай цувралуудын жагсаалтыг тэргүүлэх болсон “Game of Thrones” цувралын 7-р бүлгийн эхний анги буюу “Dragonstone” нээлтээ хийгээд хоёр хонож байна. Английн дуучин, ая зохиогч Эд Шийран тус цувралд дүр бүтээсэн бөгөөд кино нээлтээ хийснээс хэдхэн цагын дараа өөрийн твиттер хаягаа устгажээ.

 

Алдарт цувралын 7 дугаар бүлгийн эхний ангид Эд Шийран ойн гүнд хэсэг дайчдын хамт суун “The world’s Worst place” дууг дуулдаг. Түүний твиттер хаягаа устгах болсон нь  цувралд бүтээсэн туслах дүр нь хэтэрхий их шүүмжлэл дагуулсанаас болсон хэмээн дүгнэж байна. Учир нь кино нээлтээ хийсэн даруйд “Game of Thrones” цувралын фенүүд өөрсдийх нь хайртай бүтээлийг дэндүү цээлхэн хоолойгоор хэт уянгалан дуулж буйгаараа киноны утгыг алдагдуулж байна хэмээн хэдэн зуун мянган пост, сэтгэгдэлүүдийг твиттер болон фэйсбүүк сүлжээнд нийтэлж эхлэсэн, нийтэлсээр ч байгаа нь ийм шийдвэрт хүргэжээ. 

 

Цувралыг бүтээгчдийн нэг Дэвид Бениофф хэлэхдээ:

 


 “Майси Уильямс буюу Арья Старк Эд Шийраны том шүтэн бишрэгчдийн нэг гэдгийг бид бүгд мэднэ. Тиймдээ ч бид Майсид гэнэтийн бэлэг барьж баярлуулахаар Эд Шийранийг кинондоо тоглуулахаар бүтэн жилийн турш ятгаж байж оролцуулж чадсан” хэмээн ярьжээ. 

 


Дуучин өөрийн твиттер хаягаа 2015 оны 4 сард нээсэн бөгөөд 19 сая дагагчтай байсан аж. Түүний твиттер хаягаа устгасан үйлдлийг онлайн шүүмжлэлийг тэсч гарч чадсангүй хэмээн фэнүүд нь дүгнэж байгаа аж.  Сонирхуулахад Эд Шийрантай хамт “Coldplay” хамтлагийн бөмбөрчин Вилл Чампион, Гари Лайтбоди тоглосон юм.

 

 


 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.