Олон улсын цирк ИРЭХ БААСАН гаригт эхэлнэ

2018-03-20 09:59

 

    Олон улсын циркийн тоглолтын эхний өдрүүдийн тасалбар дуусчээ.




    Энэ сарын 23-наас хүүхдийн амралттай зэрэгцэн олон улсын циркийн тоглолт эхэлнэ. Орос, Америк, Украин, Польш, Япон зэрэг орны шилдэг циркийн үзүүлбэрүүд манай үзэгч багачуудыг баясгах нь. Дээр нь Монголын нэрийг дэлхийд гаргаж тэмцээн уралдаанд шагналт байруудад шалгарах болсон шидэх банз, олон жил тоглогдоогүй морьтны гайхамшиг зэрэг үзүүлбэрүүдээ манай циркчид тоглох аж.

 

    Энд нэмэхэд, жил бүр монголын циркийн манежнаа олон улсын циркийн тоглолт болдог уламжлал тогтоод буй. Түрүү жилийн эхэнд бар, арслантай цирк ирж манай үзэгчдийг баясгаж байсан. Мөн анх удаа хотын гудмаар циркийн бар зугаалж байсан билээ.

 

    ESA— Тоглолтын тасалбар худалдаанд гарсан цагаасаа эрэлт ихтэй, эхний өдрүүдийн тасалбарууд дууссан байна. 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.