Ройтерс: Швейцарийн Прокурор С.Баярцогтыг АВИЛГЫН ХЭРГЭЭР шалгаж байгаа нь ҮНЭН

2018-03-20 10:05


    ESA— "Оюу толгой"-г тойрсон ээлжит дуулианыг илчилсэн “Ройтерс” агентлагийн өчигдррийн нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.




    Цюрих /Ройтерс/: Шүүхийн шийдвэрт дурьдсанчлан Монгол Улсын сангийн сайд асан нэгэн "Рио Тинто"-гийн уул уурхайн төслийг дэмжүүлэх зорилгоор үйлдсэн хээл хахуулийн хэрэгт холбогдсон асуудлыг шалгах зорилгоор Швейцарийн дээд шүүхээс тус улс дахь нийт 1,85 сая ам.доллар бүхий хэд, хэдэн дансыг хаах шийдвэр гаргажээ.

 

    Швейцарийн прокурорын газраас мэдэгдэж байгаагаар эдгээр хаасан дансны нэгээр нь сайд асан Сангажавын Баярцогт руу 10 сая ам.доллар шилжүүлж байсан нь мөрдөн шалгах явцад илэрсэн байна.

 

    Монгол Улсын Авилгалтай Тэмцэх Газар С.Баярцогтын гарын үсгээр 2009 онд "Рио Тинто"-той байгуулсан гэрээг шалгаж байгаа юм. Энэ нь говь нутагт орших "Оюу Толгой" хэмээх Британи-Австралийн хамтарсан компанийн зэс, алтны төслийн тухай асуудал.

 

    Прокурорын газрын зэрэгцээ Швейцарийн Холбооны Шүүхийн өнгөрсөн баасан гаригт танилцуулсан шийдвэрт "Рио Тино" болон С.Баярцогт гэх нэрсийг ил болгосон. Шүүхийн баримт бичгүүдэд дурьдсан нарийн деталиуд энэ хоёр аль, аль нь Прокурорын газрын мөрдлөгийн элементүүд болохыг тодорхой харуулж байв.

 

    Баримт бичгүүдэд дурьдсан "Рио Тинто"-гийн Оюутолгой дахь уурхайн үйл ажиллагаа одоогоор 5,3 тэрбум ам.доллар болон тэлээд байгаа ч санхүүгийн эл тэлэлт нь тус компанийн энэхүү төслийн үйл ажиллагааг алдаатай хэмээн буруутгах үндэслэл биш юм.

 

    Швейцарийн Прокурорын газраас энэхүү мөрдөн шалгах ажиллагааны тухай ямар нэг нэмэлт тайлбар өгөхөөс татгалзсан юм. Түүнчлэн хэргийн мөрдлөгөөр ямар нэг эцсийн дүгнэлт гараагүй тохиолдолд хэн нэгнийг буруутгахгүйн зэрэгцээ нууцлалыг хадгална хэмээн мэдэгдлээ. Ройтерс агентлаг "Рио Тинто"-той холбогдсон боловч ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзлаа.

 

    "Ройтерс"-ийн зүгээс Швейцарийн Прокурорын Газарт илгээсэн цахим захидлын хариуд “Швейцарийн Прокурорын Газар гадаад улс орны албан тушаалтнуудын авилгал болон мөнгө угаалттай холбогдох хэргийг мөрдөн шалгаж байгаа нь үнэн гэдгийг мэдэгдэж байна” гэжээ.

 

   С.Баярцогтоос тайлбар авахаар утсаар болон зурвас бичин холбогдохыг хичээсэн боловч "Ройтерс"-т ямар нэг байдлаар хариу ирүүлсэнгүй.

 

    Шүүхийн баримт бичгүүдээс харахад Швейцарийн Прокурорын Газрын энэхүү мөрдөн шалгах ажиллагаа 2016 оноос эхэлжээ. Прокуророос царцаасан данснуудаас 2008 оны есдүгээр сард Баярцогтын эзэмшдэг данс руу 8,2 сая евро /10,1 сая ам.доллар/ шилжүүлсэн бөгөөд тухайн үед С.Баярцогт нь Монгол Улсын Сангийн сайдаар томилогдсон цаг үе юм.

 

    Эзэмшигч нь тодорхойгүй эдгээр данснуудыг одоо хаагаад байгаа ч тэр цагаас хойш, 1,85 сая ам.доллартай нь царцаалгүй, хараа хяналтгүй орхижээ.

 

    Тухайн данс эзэмшигчийн зүгээс Швейцарийн шүүх эрх мэдлийн хүрээнд сэжиглэх хангалттай үндэслэл байхгүй, тогтоолын хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон, дипломат халдашгүй эрхтэй учраас гэмт хэрэгт холбогдуулан шалгах ёсгүй зэргээр өөрийгөө хаацайлсан талаар шүүхийн баримт бичгүүдэд дурьджээ.

 

    Өнгөрсөн баасан гаригт нийтлэгдсэн Холбооны Шүүхийн  гурван шүүгчээс гаргасан дүгнэлтэд “Их хэмжээний мөнгөний тодорхойгүй эх үүсвэртэй гарцаагүй холбогдсон гүйлгээнүүд нэг хэлбэрийн мөнгө угаах үйл явц гэдгийг харуулж байна. Энэ хэрэг явдал гадаад улсын сайдыг дөнгөж албан тушаалд томилогдмогцоо тийм их хэмжээний мөнгө хүлээн авсан нь маш сэжигтэй" гэжээ. Швейцарийн Прокурорын газраас энэ хэргийг эхний шатанд үлдээснийг мэдэгдлээ.

 

     Ройтерс агентлаг Монголын Авилгалтай тэмцэх газрын хэвлэлийн төлөөлөгч эмэгтэйтэй холбогдоход “Тус байгууллагаас Баярцогт нарын холбогдох хэд хэдэн хэргийг шалгаж байгаа” гэсэн боловч нарийвчилсан мэдээлэл өгсөнгүй.

 

    Мөн царцаагаад байгаа данснуудыг эзэмшиж буй хүмүүсийн талаар мэдээлэл өгөхийг Швейцарийн хуульчаас хүсэн цахим шуудан илгээсэн боловч хариу ирүүлсэнгүй.

 

    Швейцарийн Холбооны Шүүхийн тогтоолд "Рио Тинто" зэрэг гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон төслүүдэд Монголын Засгийн газрын оролцоо хэтэрхий их байгаа гэж буруутгадаг тус улсын хэд хэдэн улс төрчийн холбогдсон хэргийн талаар дурьдсан байна. Тухайлбал тогтоолд, “Сангийн сайд /Баярцогт/-ын гарын үсгээр батлагдсан гэрээ Монгол Улсад ашиггүй гэдэг нь илэрсэн” гэжээ.

 

    Панамын баримт бичгүүд зэргийг үндэслэн Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас Швейцарийн банкин дахь С.Баярцогтын дансны мэдээллийг дэлгэсний дараа 2013 онд Монгол Улсын Их Хурлын дэд даргаас огцорсон юм.

 

    Нийтлэлийг бэлтгэсэн: Жон Миллер /Цюрих/, Барбара Лювис /Лондон/, Даваашаравын Мөнхчимэг /Улаанбаатар/.

Редакторласан: Дал Хюдсон.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.179.27.37/

2018-03-20 11:14

Авлигатай гэж бичнэ л

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.