Алексей Михалёв: Монгол, Оросыг Буриад нэгтгэдэг ч Байгал ТУСГААРЛАЖ байна 

2018-03-21 14:19


  Хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэл нь тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэж Буриадын улс төрийн шинжээч Алексей Михалёв үзэж байна. Гэхдээ хоёр орны харилцааны асуудалд Байгал нуурын асуудлыг харгалзахгүй байх аргагүй, энэ нь ч тийм дардан биш гэж тэрбээр ярьжээ.


  Орос, Монголын харилцааны талаар Буриадын улс төрийн шинжээч Алексей Михалёв хэрхэн харж байгаа тухайгаа Регнум агентлагт мэдээлснийг орчуулан хүргэж байна. 
 


 Орчин үеийн Орос-Монголын харилцаа олон талаар бүс нутгийн харилцааны нөхцөл байдлаас бүрэлддэг гэнэ. Энэ оны гуравдугаар сард Монгол улсад ажиллан, хамтын ажиллагааг хариуцаж буй зохих байгууллагууд хэрхэн ажиллаж байгаатай танилцсан, улс төрийн шинжээч Алексей Михалёв ийм дүгнэлт хийжээ. 

 

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТАЛААР 

 

   “Орос-Монголын бүс нутгийн харилцааг хөгжүүлэх нь өнөөдөр эдгээр орнуудыг хил дамнасан орон зайд нягт уялдаа холбоотой байх тал руу чиглүүлдэг. Хүндрэлтэй байдал, асуудлууд байгаа гэдэг нь эргэлзээгүй, гэхдээ чанартай өөрчлөлтүүдэд хэтийн төлөв нээж өгч буй өнөөдөр үр дүнтэй ажиллаж буй салбаруудад анхаарал хандуулахгүй байхын аргагүй” хэмээн Алексей Михалёв Регнум агентлагд ярьжээ. 

 

  Тэрбээр “Монгол хөрштэй харилцахад Буриад улс голлох байр эзлэдэг” гэсэн Оросын Ерөнхийлөгчийн туслах Игорь Левитиний үгийг дахин нэг санууллаа. 

 

  Тээвэр, хөдөө аж ахуй, аялал жуулчлал нь хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүд гэж тэрбээр онцолсон байна. 

 

   “Хилийн бүсэд Алтанбулаг чиглэлд дөрвөн эгнээтэй автозам барихаар төлөвлөж байгаа юм билээ. Орон нутгийн иргэдийн мэдээлснээр энэ зам төлбөртэй байх аж. Зам ашигласны төлбөр нь 1000 төгрөг байна. Түүнчлэн Монголоос Буриад, Байгал нуурыг чиглэсэн жуулчдын урсгал ялангуяа зуны амралтын үеэр ихээхэн нэмэгддэг” Алексей Михалёв ярьсан байна. 

 

  Гэхдээ түүний өгүүлснээр монголчуудын “шопинг-аялал”-ын оргил үе хэдийнэ ард хоцорсон гэнэ. Хэдий тийм ч  “Оросоос бараа бүтээгдэхүүн худалдан авдаг хэрэглэгчдийн бүлэг тогтвортой хэвээр байна” хэмээн Буриадын улс төрийн шинжээч ярьсан байна.


 
Сурвалжлага: Хил дагасан амьдрал-1


 
  “Төгрөгтэй харьцах рублийн ханш чангарсан нь Оросоос бараа бүтээгдэхүүн худалдан авахаас үүдэх ашгийг эрс бууруулсан. Тиймээс Монголын хил орчмын аймгуудын оршин суугчид л урт хугацаанд ашиглах аж ахуйн зориулалтын бараа бүтээгдэхүүн авахаар Оросыг зорьдог. 2017 оны байдлаар Монголоос Орос руу аялсан жуулчдын тоо 82 мянга байсан нь 2016 онтой харьцуулахад 31 хувь буурсан үзүүлэлт юм ” хэмээн Михалёв ярьжээ. 

 

БАЙГАЛ НУУРЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ 

 

   Орос, Монголын харилцааны чиглэлүүдийн талаар зөвхөн аялал жуулчлал төдийгүй бусад олон салбар чиглэлийн талаар ярьсан тэрбээр Буриад Монголын харилцааг дүгнэхэд нэгэн чухал нөхцлийг дурьдахгүй өнгөрвөл учир дутагдалтай болно гэж ярьжээ. 

  Монгол, Орос улсыг хоёр орны нутаг дэвсгэр дээгүүр урсдаг Сэлэнгэ мөрөн нэгтгэдэг. Харин энэ нэгдмэл байдлыг Монгол улс эрчим хүчний тусгаар тогтнол олж авах гэсэн эрмэлзэл үгүй хийж байна хэмээн Михалёв онцоллоо. 

  Үүгээрээ тэрбээр манай улсын хэрэгжүүлэхээр зэхэж буй Усан цахилгаан станцын төслийн талаар илэрхийлсэн нь энэ.
 
  Монгол улс Байгал нуурын гол цутгал болох Сэлэнгэ мөрний ай сав дээр усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж байгаа ч энэ нь нуурын экологид хортой нөлөөтэй гэж үзсэн Буриад болон Эрхүү мужийн оршин суугчид энэ төслийг эсэргүүцсээр байгаа юм. 
 
 

 

ТАСС: Монголын УЦС омуль загасыг мөхөлд хүргэнэ гэж эрдэмтэд үзэж байна 


 

   Сэлэнгэ мөрөн Байгал нуур руу цутгаж, нууранд жил бүр орох усны урсацын тал орчим хувийг хангадаг тул Монголын УЦС тэрэнтэй тэрэнгүй усны түвшин нь багасч байгаа Байгал нууранд нөхөж боломгүй үр дагавар авчирна гэж Сибирийн экологчид үзэж байгаа юм. 

   Манай талаас хоёр орны эрдэмтдийн судалгаагаар сөрөг нөлөөгүй гэсэн дүн гарсан тохиолдолд л УЦС байгуулах ажлыг эхлүүлнэ гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байв. 

 

Д. Одхүү: Оросууд Байгал нуур дээр станц барихаар СӨРӨГ НӨЛӨӨГҮЙ, Монголд УЦС барихаар ЭКОЛОГИД ХОРТОЙ гэдэг утгагүй хэрэг 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.