Улсын гарьд Н.Ганбаатар Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нарт СААД УЧРУУЛАВ

2018-03-22 17:00

 


    Шүүхийн шийдвэр танилцуулах ажиллагаа гүйцэтгэхээр Монголын Үндэсний бөхийн холбооны байранд очсон нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байна. 



 

    Тус холбоо өнгөрсөн 2017 оны тавдугаар сарын 28-нд “Их Эе” хурлаараа “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон боловч, өмнөх удирдлага буюу Р.Нямдорж нь суудлаа тавьж өгөхөөс татгалзсаар жилийн нүүр үзэж буй. Иймд Л.Чинбатыг тус холбооны Тэргүүнээр сонгосон шийдвэрийг хүлээн авч, МҮБХ-ны нөгөөдөр болох “Их Эе” хуралд танилцуулахыг шүүхээс шийдвэрлэжээ. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас энэхүү шийдвэрийг өмнө нь албан бичгээр танилцуулсан боловч Р.Нямдорж хүлээн аваагүй аж. Тиймээс өнөөдөр албадан танилцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Р.Энхтайван тэргүүтэй ажилтнууд яг одоо Монгол бөхийн өргөөн дэх Р.Нямдоржийн өрөө рүү нэвтэрч чадалгүй, үүдэнд нь саатаад байна.

 


    Р.Нямдоржийн хүү, Улсын гарьд Н.Ганбаатар тэдэнд саад учруулж, “Аавын бие муу байна. Наад бичгээ ирэх даваа гаригт хүлээлгэж өг” гэх зэргээр эсэргүүцээд байгаа юм. Түүнчлэн тус холбооны дарга Д.Данзанд “Та шүүхийн шийдвэрийг Р.Энхтайванд танилцуулаад өг” гэснийг зөвшөөрөхгүй байгаа аж. 

 

 Энэ талаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд дарга Р.Энхтайван, “МҮБХ ирэх даваа гаригаас өмнө “Их Эе” хуралдаанаа хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Тэд шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байсаар энэ хурлаараа дахин сонгууль явуулж, Р.Нямдоржийг буцаан сонгохоор санаархаж байгаа болов уу гэж таамаглаж байна” гэлээ. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 7 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (7)

Зочин /202.9.42.28/

2018-03-22 20:24

Chamshig garid bdaggui um. Huulia deedeldgui shuuhiin shiidberiig eserguutsdeg hen um chi arga hemjee avaach

Хариулах 0 0
Зочин /37.224.14.138/

2018-03-22 18:35

Ишш [хориотой үг]уул Монгол улсын шүүх улсын гарьдын өмнө хүчгүйдэж байна шүү дээ, хөөрхий шүүх засаглал минь ингэтлээ нэр хүнд, сүр сүлдээ алдах гэж дээ...

Хариулах 0 0
Шүүх бол мөнгөний төлөө шийдвэр гаргана шүү /202.9.41.209/

2018-03-22 18:06

Жинхэнэ хурлаа 3-24 хийнэ гэсэн. Луйварчидын шийдвэр хамаагүй

Хариулах 0 0
Зочин /202.9.41.209/

2018-03-22 18:03

Нямдоржийн зөв шүү.Баянмөнхийн хорон явуулгыг там цохих хэрэгтэй

Хариулах 0 0
Зочинbayan /202.9.44.73/

2018-03-22 17:56

Shuuh ni nas l hen negnii gar hul bolchihson [хориотой үг]j yabaa daa

Хариулах 0 0
Зочин /43.242.243.139/

2018-03-22 17:30

davarsan pizdag nemelt huch heregleed orooch.

Хариулах 1 0
Зочин /66.181.189.79/

2018-03-22 17:18

yadag yum be aaviigaa hamgaalah heregtei zov mongoliin tor toriin baiguulguud jiriin ard irgeddee l huchtei avilgalchid hujaa hujaagiin erliiz olgarhuudad bol baas aldana

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.