Трампын ээлжит сэлгээ: Үндэсний аюулгүй байдлын зөвлөх ОГЦРОВ

2018-03-23 08:54
Трампын зөвлөх Герберт Макмастер


  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Герберт Макмастерыг НҮБ-ын байнгын төлөөлөгч асан Жон Болтоноор сольж байгаагаа мэдэгдлээ. 




  Нью-Йорк Таймсын мэдээлснээр, Макмастер сүүлийн хэдэн долоо хоногийн хугацаанд халагдах талаараа Трамптай хэлэлцэж байсан бөгөөд  Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлыг хариуцсан багаа нөхөх шаардлагатай болсон байна. 


  “Жон Болтон Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөх болж байгааг зарлахад таатай байна.  Агуу их ажил амжуулж, үргэлж миний найз хэвээр үлдэх генерал Макмастерд талархая” хэмээн тэрбээр Твиттер хуудсандаа бичжээ. 

  Түүнчлэн Макмастер “Исламын улсыг бут цохих”, БНАСАУ-тай хэлэлцээрийн ширээний ард суухад тусласан гэж  Трамп онцолсон байна. 


  Цагаан ордны мэдээлснээр Ерөнхийлөгч болон Макмастер нар энэ шийдвэрийг харилцан ярилцаж гаргасан гэнэ. 


  “Ерөнхийлөгч Макмастерыг ажил үүргээ аажим хүлээлгэж өгөх нөхцлийг бүрдүүлэхийн тулд дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл ажиллахыг хүсч, тэр ч зөвшөөрсөн. Элчин сайд Болтон 2005-2006 оны хооронд НҮБ-ын дэргэдэх АНУ-ын байнгын төлөөлөгч, түүнчлэн АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын зэвсэглэл, олон улсын аюулгүй байдлын хяналтын асуудлаарх орлогчийн албыг 2001-2005 оны хооронд хашиж байсан. Үндэсний аюулгүй байдлын асуудлаарх хүчирхэг экспертүүдийн нэг ” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч мэдэгджээ. 

 

  Энд дуулгахад, Дональд Трампын захиргаа бусад ерөнхийлөгчдийн захиргаатай харьцуулахад боловсон хүчний халаа, сэлгээ ихтэйд тооцогдож байгаа юм. Өмнө нь Дотоод хэргийн сайд Жон Келли, Эрүүл мэндийн сайд Том Прайс нар албан тушаалаа орхисон бол Трамп Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жеймс Коми зэрэг гурван хүнийг ажлаас нь халсан.

 

 

Трампын ээлжит сэлгээ: ТИЛЛЕРСОН ХАЛАГДАЖ, Тагнуулчид анх удаа эмэгтэй даргатай болов

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.