Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэснээ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ байна

2018-03-23 12:07

 

    Монголын допингийн үндэсний төвөөс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон барилдааны үеэр нэр бүхий 31 бөхөөс допингийн шинжилгээ авахад таваас нь хориотой эмийн бэлдмэл илэрсэн.



 

    Тэднээс улсын гарьд Ө.Бат-Орших, начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар допингийн шинжилгээний  “Б” сорьцод хамрагдаагүй. Ингэснээр тэд “А” сорьцын хариугаа хүлээн зөвшөөрсөн болж таарна. Энэ бол олон улсад мөрддөг дүрэм юм.

 

    Харин “А” сорьцын хариугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа ганц бөх нь улсын заан Б.Пүрэвсайхан гэж эх сурвалж хэлэв. Түүний “Б” сорьцын хариу болон Цагаан сарын барилдааны үеэр авсан допингийн шинжилгээний хариу нэлээд удаж магадгүй гэнэ. Учир нь БНСУ-д саяхан “Пёнчан-2018” өвлийн олимп, паралимпийн наадамд өрсөлдсөн тамирчдын допингийн шинжилгээний дараагаас манай бөхчүүдийнх орох юм байна. 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.9.41.30/

2018-04-18 19:55

Энэ сүхбат, баянмөнх хоёр далд ороосой.

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.