Монголын үндэсний бөхийн холбоог Б.Бат-Эрдэнэ тэргүүлнэ

2018-03-25 11:01

        Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-г удирдах тэргүүний сонгууль болж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонголоо.

 

        Энэ удаагийн  VIII дахь “Их эе”-д 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авсан бөхчүүд дээрх сонголтыг хийжээ. Хурлын төлөөлөгчид тэргүүний сонгуульд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг дэвшүүлсэн ч Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татжээ. Улмаар тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгсөнөөс гурван санал хүчингүй болж, 140 санал дэмжсэн дүн гарсан байна.

 

        Мөн Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлсэнээс 76-г сонгосон юм. Үүнээс нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонголоо. МҮБХ-ны 8 дугаар “Их Эе”-ийн хуралдааныг Б.Бат-Эрдэнэ даргалж нийт гишүүдээс сонгосон хяналтын алба, тооллогын комисс үйл ажиллагаанд оролцжээ.

 

        Энд нэмэхэд “Их эе” нь дөрвөн жил нэг удаа хуралдахаар дүрмэндээ заасан ч ээлжит хурлаа өнжих, хойшлуулах, ээлжит бусаар хийж хүчинтэй, хүчингүй хэмээн маргаан үүссэнээр өнөөдрийг хүрсэн юм.  Тодруулбал, Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хурал 2002 онд болох үеэр дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд тухайн үед эсэргүүцэн хурлыг орхиж байв. Үүнээс хойш 2006 онд болох байсан хурал шүүхийн маргааны улмаас тасалдаж, 2010 онд VI хурал болсон түүхтэй. Харин 2014 онд маргааны улмаас “Их Эе” VII хурлыг зохион байгуулаагүй юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.