Монголоос анхны эмэгтэй найруулагч Холливудад очиж шагналаа авлаа

2018-03-25 15:46

          Холливудын олон улсын баримтат кино наадамд найруулагч Б.Мартын "Нүүдэлчдийн өрхийн эмч" кино оюутны шилдэг бүтээлээр шалгарч шагналаа гардан авчээ.

 

        Шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 3 сарын 24-нд болсон бөгөөд уг киноны найруулагч Б.Марта:  “Тус наадамд түрүүлсэн анхны Монгол хүн болж улс эх орноо, нүүдэлчин өв соёлоо сурталчилсандаа туйлын их баяртай байна. Мөн дэлхийн 70 гаруй улсаас шалгарсан шилдэг бүтээлүүдийг үзэж уран бүтээлчидтэй нь уулзах асар их аз завшаан тохиолоо. Хамтран ажилласан уран бүтээлчиддээ, тусалж дэмжсэн аав, ээж хоёртоо, гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ дахин гүн талархсанаа илэрхийлье” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

 

       Энд нэмэхэд,  “Нүүдэлчдийн өрхийн эмч” баримтат киноны найруулагчаар Их Британийн Хертфордшир их сургуулийг  Кино телевизийн урлагаар мастерын зэрэг хамгаалж төгссөн найруулагч Бирагийн Март ажилласан бол зураглаачаар Б.Лхагвадорж, Б.Санжид, дууны оператороор Н.Бямбацогт нар ажиллаж эвлүүлэг, дуу оруулалтыг Английн киноны мэргэжлийн хүмүүс гүйцэтгэсэн  юм. Энэ тухай бид өмнө нь / "Монголоос анхны эмэгтэй найруулагч Холливудад очиж шагналаа авна" / мэдээллэж байсан билээ.

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.