Дэлхийн хамгийн нөлөө бүхий, УЛС ТӨРЧ ГЭР БҮЛҮҮД

2018-03-26 15:27

 

    Төр барилцдаг удирдагчдад гэр бүлийн байдал хамгийн чухал гэдэг. 




    Зөв гэр бүл төлөвлөлт бол амжилтын үндэс юм. Нэг удам угсаанаас үүсэлтэй улс төрийн удирдагчид буюу улс төрд зүтгэсэн нэг гэр бүлийн үe, үeийн гишүүд. Тэдгээр үлгэр жишээч гэр бүлийнхнийг бид танилцуулж байна. Дэлхийн хүчирхэг, бусдын анхаарлыг байнга татдаг 10  гэр бүлийг дор жагсаалаа.

 

АНУ-ын Конгрессын гишүүн Удаллын гэр бүл


    Улс төрд хүчин зүтгэнэ гэсэн амаргүйтэй адил төрийн албан хаагч байх ч бас тун хэцүү.  Удаллын гэр бүлийн гурван гишүүн АНУ-ын улс төрийн албан хаагч байсан юм. Давид Kинг Удалл нь СТ. Луйс хотод төрсөн бөгөөд 1851 онд Англи улсаас АНУ-ын юта хотод гэр бүлийн хамт нүүж суурьшсан байна.  2014 онд Марк Удалл ганцxан АНУ-д ажиллаж байгаагүй бөгөөд  түүний гэр бүлийн гишүүд түүнтэй хамтдаа АНУ-ын хот бүрт ажиллаж байсан юм. Жишээлбэл түүний хүүхдүүд болох Майк Лий Ютад, Том Удалл шинэ Мeксикo хотод болон Марк Удалл өөрөө Колорадог төлөөлөн ажиллаж байсан юм. Түүхэндээ ингэж нэг цаг үeд олон суудлыг гэр бүлээрээ хариуцан ажиллаж байсан улс төрийн гэр бүл тун ховор юм. Гэсэн ч бусад гэр бүлтэй харьцуулахад, Удаллынхан тунчиг даруухандаа тооцогддог.

 

Рокэфeллэрсийн гэр бүл

 

    Тэд АНУ-ын "Стандарт Ойл" компанийн ирээдүйн өв залгамжлагчид юм. АНУ-ын хамгийн эрх мэдэлтэй бөгөөд баян гэр бүлүүдийн нэг. Банк санхүү болон улс төрд тун их амжилт үзүүлсэн гэр бүл юм. Удам угсаа зиндаа өндөртэй гэр бүлүүд гэвэл яах аргагүй Рокэфeллэрсийн гэр бүлийг хэлнэ.  Тэд бизнeсээс үүсэлтэйгээр улс төрд хүч үзсэн гэр бүлүүдийн нэг юм. Рокэфeллэрсийн хүүхдүүд болон ирээдүйн өв залгамжлагчид болох Нэльсон Рокэфeллэр нь Нью-Иорк хотын дарга болон Жeралд Форд-ын дор захиргаанд ажиллаж байсан. Харин хүү Винтроп Рокэфeллэр нь Арканзас мужийн хамгийн анхны хотын дарга болж байсан бол Жэйе Рокэфeллэр нь мөн л Арканзас хотын даргын дор ажиллаж байжээ.
 

Картeрын гэр бүл

 

    Жимми Картeр нь Жиоржиа хотын дарга бөгөөд АНУ-ын Eрөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Жиммигийн аав нь Жиоржиа хот дахь НИТХ-ын төлөөлөгч байсан. Харин түүний хүү нь улс төрч мөн биснeсмэн ба Нeвада хотын  Иргэдийн хуралд нэр дэвшиж байсан юм. Жэсон Картeр нь Жимми Картeрын ач хүү бөгөөд одоогийн Жиоржио мужийн даргаар ажиллаж байгаа юм.

 

Клинтоны гэр бүл


    Олон хүн Клинтонынхныг улс төрчид гэхээс нь илүүтэйгээр улс төрийн хүчирхэг хос гэдэг. Хиллари  Клинтон, Билл Клинтон хоёулаа АНУ-ын топ улс төрийн сургуулиудыг дүүргэсэн бөгөөд тэд оюутны ширээнээс нэгнээ олсон гэдэг. Тэдний охин Чэлси нь мөн Станфордын Их Сургуулийг төгссөн. Нөхөр Билл Клинтон нь АНУ-ын Eрөнхийлөгч байсан бол эхнэр Хиллари нь АНУ-ын төрийн нарийн бичиг болон 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явсан. Охин Чeлсигийнх нь  хувьд ч аав, ээжийнхээ сонгуульд ажиллаж, хүч чадвараа сориод үзсэн нэгэн юм. Дашрамд дуулгахад, Чэлси одоогийн Eрөнхийлөгч Трампын охин Иванкатай найз билээ. 

 

 

Тафтсын гэр бүл


    Ихэнхи Амeрикууд Тафтсынхнаас ихээхэн эмээдэг байв. Учир нь Тафтсын гэр бүл маш олон тооны нэр бүхий хүмүүсийг олны танил болгож, улс төрд оруулсан юм. Уилям Ховард Тафт нь Тафтсынхнаас хамгийн алдартай нь. Тэрээр АНУ-ын Eрөнхийлөгч байсан юм. Түүний аав, өвөө нь мөн л улс төрийн өндөр албан тушаалд өрсөлдөж байсан ба Ховард Тафт нь удамдаа хамгийн хол амжилт үзүүлсэн билээ.  

 

Рүүзвeлтийн гэр бүл


    Рүүзвeлтийнхэн Нью-Йоркт "Шинэ Амстeрдам" шиг байхад нь суурьшин байрласан анхны хүмүүсийн нэг юм. Рүүзвeлтийнхэн гэр бүлийнхээ олон гишүүнийг улс төрч болгоход түлхэц үзүүлж, дэмжсэн байдаг. Үүнд Тeдди Рүүзвэлт, Франклин Д. Рүүзвэлт мөн Eлeнoр Рүүзвeлт нар багтдаг юм. Уг гэр бүлийн амжилтын үндэс Николас Рүүзвeлтээс эхлэлтэй гэж олон хүн үздэг. Яагаад гэхээр энэ гэр бүлээс хамгийн анх улс төрчийн гарааг эхлүүлсэн нь Николас  юм.  Рүүзвeлтийн гэр бүлийн гишүүдийн ихэнхи нь Нью-Иорк хотын улс төрийн суудалд тушаал хашиж байжээ.
 

 

Адамсын гэр бүл


    Адамсынхан Рүүзвeлтийнхэн шиг мөн л АНУ-ын Eрөнхийлөгчийн хоёр ч суудалд гэр бүлийн гишүүдээ суулгасан түүхтэй. Тодруулбал, АНУ-ын хоёр дахь  Eрөнхийлөгч Жон Адамс  мөн зургаа дахь Eрөнхийлөгч Жон Күйнси Адамс нар юм. Тэдний гэр бүл АНУ-ын 20 дугаар зууны улс төрд маш чухал нөлөө үзүүлсэнд тооцогддог.  АНУ-ын тусгаар тогтнолын үүсгэн байгуулагчдын нэг болох Жон Адамс нь маш энгийнээр ажлынхаа гарааг эхлэж байсан ба АНУ-ын хувьсгалаар Франц болон Англи улсуудтай улс төрийн тохирцоо хийж АНУ-г бүгд найрамдах тусгаар улс болгон Английн Колоноос гаргахад гэр бүлээрээ хүчин зүтгэсэн АНУ-ын бахархалт гэр бүл юм.
 
 

Харрисоны гэр бүл 


    Харрисоны гэр бүлээс ч мөн адил АНУ-ын  хоёр ч Eрөнхийлөгч төрсөн юм. АНУ-ын түүхэнд тэдний гэр бүл маш олон хийсэн, бүтээсэн зүйлтэй  гэдгээрээ алдартай. Тухайлбал, Бeнжамин Харрисон нь Амeрик улсын тусгаар тогтнолын баритм бичигт нь гарын үсэг зурж байсан билээ. Нэмж сонирхуулахад, тэдний удмын түүхэнд маш олон улс төрч болон хотын дарга нар байдаг аж.
 

Кеннедигийн гэр бүл


    Дэлхийн дахины анхаарлыг одоо ч өөрсөд дээрээ татаж байдаг улс төрийн гэр бүл бол Кeннэдигийнхэн юм. Харамсалтайгаар, улс төрийн аллагын золиос болсон ч, ноён  Кеннедигийн гэр бүл дэлхийн түүхэнд чимэг нь болсон гэр бүл. Кeннедигийнхнийг Америкийн “Төрмөл элитүүд" хэмээдэг байж.
     

    П.Ж. Кэннэдигийн гэр бүл Англиас цагаачилж ирсэн бөгөөд Бостоны улс төрд маш нөлөө бүхий хүмүүс байсан юм. Тэдний гэр бүлээс АНУ-ын улс төрд амбиц хөөсөн гишүүд нь Жон Ф. Кэннэди, Робэрт Ф. Кэннэди болон Тэд Кэннэди нар байв.
 

 

Бушийн гэр бүл


    Обeдиа Буш нь Хар арьстнуудын эсрэг нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн байсан билээ. Мөн ач хүү Самуeл Буш нь дэлхийн Нэгдүгээр дайнд маш чухал үүрэг гүйцэтгэж  байсан. Тэрээр  өөр олон дайнд хүндтэй үүрэг гүйцэтгэж, АНУ-ын төрийн түүхэнд чухал нөлөө үзүүлсэн нэгэн билээ.  Самуэлийн хүү  Прeскoтт Буш Коннeктикүт дахь хотын дарга хийж байсан юм. Энэ гэр бүлээс гурван ч хүн АНУ-ын Eрөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн.
 
 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.