ИЗНН-ын генсек С.Батбаатар: Бүх НАМУУДЫГ ТАТАН БУУЛГАЖ улс төрийн дахин хувиарлалт хийх ёстой

2018-03-26 15:31

 

    Иргэний Зориг, Ногоон Намаас /ИЗНН/ улс төрийн намууд, тэр дундаа МАН, АН-ыг татан буулгах шаардлагатай гэж үзэж, Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргахаа мэдэгдэн, мэдээлэл хийлээ.



 

    Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар "Монголын нийт газар нутгийн 30 гаруй хувийг лиценз хэлбэрээр олгож, наймаалаад байна. Үүнд өнгөрсөн 28 жилийн хугацаанд төр барьж байсан МАН, АН буруутай. Хуулиар энэ хоёр нам татан буугдах үндэслэлтэй болоод байна. Тиймээс МАН, АН хоёрыг татан буулгах хүсэлтийг Улсын Дээд шүүхэд гаргана. Бусад намууд ч хариуцлага хүлээх ёстой. Намууд ашиг сонирхол, эрх мэдэл дээр нэгдэж байгаа нь татан буулгах гол үндэслэл болж байгаа" хэмээн мэдэгдэв.

 

    ESA— ИЗНН бүх намуудыг татан буулгаж улс төрийн дахин хувиарлалт хийхийг уриалж байгаа аж. Мөн Ерөнхийлөгчийг улс төрийн бүх намуудыг татан буулгаж Монгол Улсын ард иргэдийг улс төрийн намын боолчлолоос чөлөөлөх хуулийг санаачлан УИХ-д өргөн барихийг шаардаж буй аж. Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал ИЗНН хамгийн эхэнд татан буугдана гээд, Монгол Улсын их хурал улс төрийн бүх намуудыг татан буулгах хуулийн төслийг хэлэлцэн батлахыг шаардаж байна гэлээ. Үүнээс гадна ИЗНН ирэх дөрөвдүгээр сарын 2-5-ны хооронд Д.Сүхбаатарын талбайд санал асуулга явуулж, 4 сарын 5-ны өдөр улс төрийн жагсаал хийхээр төлөвлөсөн аж. 

 

    ИЗНН-аас гаргасан МОНГОЛ УЛСАА УЛС ТӨРИЙН НАМУУДЫН БООЛЧЛОЛООС ЧӨЛӨӨЛЬЕ мэдэгдэлд, "Монгол Улс нь ёс суртахуун, улс төр, эдийн засаг, нийгмийн гүн гүнзгий хямралд орсон гэж үзэн үүний гол бурууг улс төрийн намууд хүлээх ёстой гарааны тэгш бус нөхцөлөөс эхэлсэн улс төрийн намууд төлөвшиж чадагүй байгаагаас эрх баригч цөөнхийн хармааны хүчин болж хувирсан тэр дундаа Монгол Улсыг 28 жилийн турш дангаар болон хамтран удирдсан МАН, АН-д энэ хариуцлага илүү ногдоно гэж үзлээ... Иймд Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.2-т заасны дагуу “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задпан бутаргах..." хэв шинжийг агуулсан МАН, АН-ыг юуны түрүүнд татан буулгах талаар ард түмний дунд санал асуулга явуулж, Монгол орноо улс төрийн боолчлолоос ангижруулах тэмцэл эхлүүлэхээр шийдвэрлэлээ" гэжээ. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 1 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (1)

Зочин /202.9.41.230/

2018-03-27 16:36

Нам буугаад яах вэ?Ховдог хэдхэн л хүн байгаа

Хариулах 0 0

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 80127556 утсаар хүлээн авна.