СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу залуус маргалдаж нэгийнхээ биед ГЭМТЭЛ УЧРУУЛЖЭЭ

2018-03-27 16:40

    Өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтуурсан залуус хоорондоо муудалцан нэгийнхээ биед гэмтэл учруулсан хэрэг өчигдөр гарчээ.



 

    Тодруулбал Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт эл хэрэг гарсан бөгөөд тус дүүргийн 11 дүгээр хороонд оршин суух хаягтай 26 настай, эрэгтэй Т, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай 28 настай, эрэгтэй Б нар нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж улмаар маргалдан Б-н бие махбодид мэсний зүйлээр гэмтэл учруулсан хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шалгаж байна. 


    Архи, согтууруулах ундааны зүйлийг зүй зохисгүй хэрэглэж гэмт хэрэг, зөрчилд холбогдож буй иргэдийн олонх нь 25-40 насны залуу байгааг цагдаагийн байгууллагын статистик тоо баримт харуулж байна. Ид хийж бүтээх, ажил, амьдралаа тохинуулах насны залуус архинд автаж, энэ яваа амьдрал хийгээд, ирээдүй хойчийнхоо тухай бодох ч сөхөөгүй манантаж явах юутай харамсалтай. Тэд архинаас, ухамсаргүй, хариуцлагагүй байдлаасаа болж эрүүл мэнд, амь насаа алдсан хохирогч, амьдрал, ирээдүйгээ алдсан гэмт хэрэгтэн болж байна.

 

Цагдаагийн Ерөнхий Газар 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.