Ким Жон Ун: “БНАСАУ-ын санаачилгыг АНУ болон Өмнөд Солонгос дэмжвэл ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ болох асуудал шийдэгдэнэ”

2018-03-28 09:10


    Хойд Солонгосын тэргүүн  Бээжинд айлчилж, Ши Жинпинтэй хэлэлцээр хийжээ 



   БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун Бээжинд БНХАУ-ын дарга Ши Жинпинтэй уулзжээ. Энэ талаар Хятадын Төв телевиз лхагва гаригт мэдээллээ. 

 

   Эх сурвалжийн мэдээлснээр БНАСАУ-ын тэргүүний Хятадад хийсэн айлчлал гуравдугаар сарын 25-28-ны өдрийн хооронд үргэлжилжээ. 


   Бээжин энх тайван, хоёр орны хамтын ашиг сонирхлыг хамгаалах, ард түмнүүдийн амьдралыг дээшлүүлэх, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг бэхжүүлэхийн тулд Пхеньянтай хамтрах хамтын ажиллагаагаа тасалдуулалгүй бэхжүүлнэ гэж БНХАУ-ын дарга мэдэгдсэн байна. 

 

   “Хятад болон БНХАУ-ын залуусын төлөөлөгчдийн хоорондын харилцааг бэхжүүлэх, нөхөрсөг уламжлалыг өвлүүлэхэд бид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй” гэж Ши Жинпин мэдэгджээ. 


   Түүний өгүүлснээр, Ким Жон Уны айлчлал нь БНАСАУ-ын тэргүүн Хятадтай харилцаагаа хөгжүүлэхэд анхаарал хандуулж, ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл гэнэ. 


   “Хятад болон БНАСАУ-ын уламжлалт нөхөрлөлийн үндэс тавигдсан бөгөөд хоёр орны дээд удирдлагын ахмад үеийнхний хүчин зүтгэлийн ачаар хөгжсөн. Энэ бол бидний хамтын, үнэлж баршгүй ололт” хэмээн Ши Жинпин мэдэгджээ. 

 

   Харин Ким Жон Ун БНАСАУ БНХАУ-тай нам хоорондын харилцааг хүчирхэгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгаа хэмээн мэдэгдсэн байна.  “Хятадтай нөхөрлөлөө хөгжүүлэх нь бидний сонголт, юу ч үүнийг өөрчилж чадахгүй” гэж Ким Жон Ун мэдэгджээ. 


   Синхуа агентлагийн дамжуулснаар Ши Жинпин Ким Жон Уны айлчлалыг өндрөөр үнэлсэн гэнэ. 


   Талууд уулзалтын үеэр дэлхий болон Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. Түүнчлэн Ким Жон Ун цөмийн зэвсэггүй болгох үзэл баримтлалыг дэмжиж байгаа гэдгээ Бээжинд байх үеэрээ мэдэгджээ. Тэрбээр Солонгосын хойг дахь нөхцөл байдпал БНАСАУ-ын санаачилгаар сайчирж байгаа гээд АНУ-тай хэлэлцээр хийх, Ерөнхийлөгч Дональд Трамптай дээд хэмжээний уулзалт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. 


“Өмнөд Солонгос болон АНУ бидний хүчин зүтгэлийг үнэлж, энх тайван болон тогтвортой байдлын уур амьсгал бүрдүүлвэл Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох асуудал шийдэгдэнэ” хэмээн Ким Жон Ун мэдэгдснийг Синхуа агентлаг дамжууллаа. 
 

 

Блүмберг: ДОЛООН ЖИЛИЙН ДАРАА Ким Жон Ун анхны айлчлалаа хийж байна

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.
Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.