Эрдэмтэд хүний биед ШИНЭ ЭРХТЭН олж нээжээ

2018-03-28 16:09


    “Шинжлэн ухааны тайлан” сэтгүүлд өчигдөр /2018.03.27/ хэвлэгдсэн судалгааг эрдэмтэд урьд өмнө анзаараагүй шинэ эрхтнийг санаандгүй байдлаар илрүүлсэн явдал хэмээн дүгнэлээ. Энэ нь хүний биед байдаг хамгийн том эрхтнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдох бөгөөд хорт хавдар болон бусад олон өвчний шалтгааныг тогтооход маш чухал үүрэгтэй байх өндөр магадлалтай гэж үзжээ.



 

    ESA— Тэйс: “Шинэ эрхтэн  ямар нэг дүрслээд хэлчих онцлог шинжгүй, тогтсон хэлбэр дүрсгүй учраас “тэр зүгээр л байдаг юм” 

 

    Тус судалгаанд хоорондоо нягт байрласан, шингэнээр тусгаарлагдсан бүлэг эдийг interstitium гэж нэрлэсэн бөгөөд үүнийг өөрийн гэсэн үүрэгтэй бие даасан эрхтэн гэж үзжээ. Энэхүү бүлэг эд зүрх, элэг зэрэг эрхтэн шиг өөрийн гэсэн дахин давтагдашгүй үүрэгтэй аж.

 

    Хүний биеийн 2/3-ийг эзэлдэг усны ихэнх хувь нь эсэд агуулагддаг. Үлдсэн 20 орчим хувь нь эд эсийн завсар хооронд буюу "interstitial” байршилд оршино. Энэ үг латин гаралтай inter – хооронд, sister – газар/байршил гэсэн утгат хэсгээс үүссэн. Өөрөөр хэлбэл “хэсгүүдийн хооронд” гэсэн утгыг илтгэнэ.

    Сэтгүүлд хэвлэгдсэн зураг дээр хүний биеийн аль хэсэгт interstitium байдгийг тодорхой харуулжээ.

    Тэрхүү бүлэг эд болон хоорондох шингэнийг бүхэлд нь interstitium /дуудлага: inter-STISH-um/ гэж нэрлээд байна. Үүнийг хүний биеийн хаа сайгүй, арьсан доор, тухайлбал хоол боловсруулах эрхтэн систем, амьсгалын замын эрхтэн, ялгаруулах эрхтнүүдэд байдгийг тогтоосон байна.

 

 

    Нью-Йоркийн Их сургуулийн Лангон эмнэлзүйн төвийн паталогийн профессор Нэйл Д.Тэйс тус судалгааны өгүүллийн гол авторын нэг юм. Тэрээр хэлэхдээ “Судалгааны үр дүнд interstitium-ийг бие даасан эрхтэн гэдгийг тогтоосноор хүний биеийн эрхтэн нэг бүрд дахин тусгай судалгаа хийх шаардлага гарч байна” гэв.

 

    Энэхүү шинэ эрхтнийг олж нээснээр хүний биеийн хаа сайгүй тархдаг хорт хавдар болон бусад өвчний оношийг тодорхойлох, тархалтын явцыг судлахад онцгой ач холбогдолтой алхам боллоо хэмээн судлаачид найдвар тавьж байна. Эд хоорондын шингэн “тунгалаг”-ийн эх үүсвэр бөгөөд цусны цагаан эсийг бий болгодог. Цусны цагаан эс бол хүний биеийг бүхэлд нь халдвараас хамгаалдаг дархлааны систем юм.

 

    Шилдэг эрдэмтдээс бүрдсэн багийн 2016 онд хийсэн судалгааны тайланд хорт хавдрын эмчилгээг хамгийн өндөр үр дүнд хүргэх гол зам нь дархлааны систем байх боломжтой гэдгийг дурьдаж байв. Эрдэмтэн Тэйс “Судалгааг дархлааны систем болон бусад эрхтний судалгаатай цогц байдлаар, параллел хэлбэрээр явуулах хэрэгтэй” гэсэн нь үүнтэй холбоотой. Учир нь хүний биеийн бүх хэсэгт агуулагддаг “шинэ” эрхтнийг бусад хэсгээс салган судлах ямар ч боломжгүй юм. Тэрээр үүнийг бие биенээ даран унагах өрсөн даалуутай зүйрлэжээ.

 

    Тэйс “Шинэ эрхтэн маань ямар нэг дүрслээд хэлчих онцлог байдалгүй, тогтсон хэлбэр дүрсгүй учраас “тэр зүгээр л байдаг юм” хэмээн тодорхойлсон юм.

 

    Гэхдээ микроскопоор харвал ихэнхдээ хавтгай, хатуу бүтэцтэй бөгөөд шингэн бүхий уутанцаруудаас бүрддэг болохыг нь тогтоогоод байна. 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.