ШХАБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов Монголд АЙЛЧИЛЖ БАЙНА

2018-03-28 17:13

 

    Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимов Монгол улсад айлчилж байна. Тэрбээр Гадаад харилцааны сайдын урилгаар айлчилж байгаа бөгөөд түүний айлчлал 28-29-ний өдрүүдэд үргэлжлэх юм. 




    ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга айлчлалынхаа эхэнд Гадаад харилцааны сайд Д. Цогтбаатартай уулзлаа. Мөн айлчлалын хүрээнд Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахаар төлөвлөжээ. 

 


 

    Энд дуулгахад ШХАБ-ын өмнөх Ерөнхий нарийн бичгийн дарга нар 2007, 2014 онд манайд айлчилж байв. Энэ удаагийн айлчлал нь  тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын түвшинд манай улсад хийж буй гуравдахь удаагийн айлчлал юм. 

 

    Р.Алимов нь 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Өмнө нь Бүгд Найрамдах Тажикстан Улсын Гадаад хэргийн сайд, элчин сайд зэрэг өндөр албан тушаал хашиж байжээ. 

 

    Энд дуулгахад, Монгол улс Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагад 2004 оноос эхлэн ажиглагчийн статустай болсон юм. Улмаар энэ байгууллагын үйл ажиллагаанд ажиглагчаар идэвхитэй оролцож байгаа.  Мөн энэ онд  ШХАБ-ын уулзалт БНХАУ-д товлогдсон бөгөөд Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулгыг уулзалтанд уригджээ. 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.