БНТУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчилж байна

2018-04-06 15:17

 

    Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырым манай улсад албан ёсны айлчлал хийж байна.



 

    Эрхэм зочныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа. Төрийн хүндэт харуулын дарга рапорт өгч хөгжимд хоёр орны Төрийн дуулал эгшиглэв.

 

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бинали Йылдырым нар их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа ганцаарчилсан уулзалт хийлээ. Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээ үргэлжилж байна.

 

       ESA— Хэлэлцээрээр  Монгол, Туркийн хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохирсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг тэмдэглэсэн байна. Түүнчлэн 2017 оны байдлаар 31 сая ам.доллар байгаа худалдааны эргэлтийн хэмжээг богино хугацаанд 300 сая ам.долларт хүргэх тодорхой саналыг харилцан тавьжээ.

 

    Энд нэмэхэд, Турк улстай хийж байгаа манай улсын худалдааны эргэлт 2017 оны байдлаар 31 сая ам.долларт хүрсэн ба импорт, экспортоосоо арав дахин их байна. Экспортын гол нэр төрлийн бараа нь хонь, ямааны боловсруулсан арьс юм. 2017 онд ямааны боловсруулсан арьсны экспорт 1.3 сая ам.доллар байгаа нь өмнөх оныхоос 11 дахин өссөн үзүүлэлт юм. 

 

 

 

 

Та алдаатай текст байвал идэвхжүүлээд Ctrl+Enter дарж илгээнэ үү.
Та мэдээ илгээх бол энд дарж илгээнэ үү.

Төстэй сэдэв

Сэтгэгдэл илгээх 0 Таны сэтгэгдэл бусдад нөлөөлөх хүчтэй
Сэтгэгдэлүүд
Нийт: (0)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ekhsurvalj.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77114907 утсаар хүлээн авна.